Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » “Бизнесийн мэдээлэл” /2008-2010/ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2009.05.05
Бичил радио студитэй боллоо
“Глоб Интернэшнл” ТББ “Бизнесийн мэдээлэл” төслийнхөө хүрээнд бичил радио студи нээлээ. Уг студид төслийн редакцийн багийн хамт олон жижиг, дунд бизнес эрхлэлтийн талаар цуврал нэвтрүүлэг, аудио гарын авлага бэлтгэн орон нутгийн радио станцуудад түгээх юм. Цуврал нэвтрүүлэг, аудио гарын авлагуудын агуулгыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэж байгаа бөгөөд радио жүжгийн хэлбэрээр хийхээр төлөвлөж байна. Одоогоор эхний цувралын агуулгыг ХХААХҮЯ-тай хамтран гаргасан бөгөөд радио жүжгийн зохиол болгон бичих ажилд орох гэж байна. Төсөл нь Монгол улсын хөдөө орон нутгийн нүүдэлчин ард түмний амьжиргаатай холбоотой бизнес мэдээллийн урсгалыг хөгжүүлэх үндсэн зорилготой бөгөөд төслийн төгсгөлд Хөдөө орон нутгийн бизнесийн мэдээллийн агентлаг байгуулагдах юм. Төслийн хүрээнд МҮОНРадиогоор Пүрэв гараг бүрийн 16.00 цагаас “Шинэ цагийн малчин” нэвтрүүлгийг, жижиг дунд бизнесийн талаар нэвтрүүлэг бэлтгэн Өвөрхангай аймгийн “Ноён Уул”, Хэнтий аймгийн “Дөлгөөн Хэрлэн”, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Долгион” радионуудаар тус тус цацаж байна. Түүнчлэн Өвөрхангай, Дорноговь аймгуудад малчдад зориулсан сургалт зохион байгуулсан бөгөөд одоо Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад сургалтаа явуулахаар бэлтгэж байна.
Мөн энэ оны 07-р сард http://www.bia.mn/ вэбсайт ашиглалтанд орох бөгөөд энэ үеэр олон улсын бага хурал зохион байгуулж төслийн үйл ажиллагааг сурталчлан Азийн ижил төстэй улс орнуудтай туршлага хуваалцах юм.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204471 | Энэ сард: | 18534 | Өнөөдөр: | 39 |
|
|