Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.10.26

Олон нийтийн радио, телевиз, шилжилтийн vеийн тулгамдсан асуудлууд сэдвээр олон улсын шинжээчид зєвлємж гаргана

ОНРТВ-ийн тухай хуулийг энэ оны нэгдvгээр сард баталж гаргаснаар мэдээллийн хvчирхэг хэрэгсэл олон нийтийн гэсэн статустай болж Монголын ард тvмний эрх ашгийн тєлєєх ашгийн бус байгууллага болох хууль эрх зvйн vндэс суурь нь бvрдсэн билээ.
Иргэний нийгмийн байгууллага, тєрийн бус байгууллагуудын тєлєєллєєс сонгогдсон 34 хvнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж ОНРТВ-ийн Yндэсний зєвлєлийн гишvvнээр 15 хvнийг томилсон. Энэхvv зєвлєлийнхєн чуулж Yндэсний зєвлєлийн даргаар Н.Содномдорж, хяналтын зєвлєлийн даргаар Г.Цэрэнпvрэв, тус хорооны гишvvнээр Н.Золжаргал, Р.Хадбаатар, єргєдлийг шалгах хорооны даргаар Ж.Занаа, гишvvнээр Х.Чилаажав, О.Мєнгєнтуул нарыг томилжээ.
Ерєнхий захирлын албан тушаалд хэнийг томилох, хэрхэн бvтцийн єєрчлєлт хийх, хаанаас ямар санхvvжилт авах гэсэн асуудлууд олон тvмний анхаарлын тєвд байна. Шинээр сонгогдсон Yндэсний зєвлєлийнхєн ажлын гараагаа ерєнхий захирлыг шалгаруулах журмыг батлахаар эхэлснээ єнгєрсєн пvрэв гаригт хэвлэлийнхэнд мэдээлэв. Одоогоор хэрэгжилтийн шатанд явж байгаа ОНРТВ-ийн хуулийн 31.1-д Гvйцэтгэх захирал бол дээд боловсролтой, нам бус, эрvvгийн ял шийтгэлгvй гэсэн заалт байдаг. Энэ дотроос хамгийн хэцvv сонголт нь нам бус гэсэн шалгуур. Харин гvйцэтгэх захирлаар сонгох боломжийн гэх хvмvvс голдуу аль нэг намын гишvvн байгаа нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломжийг хааж байгаа аж.
Yндэсний зєвлєлийн гишvvнээр голдуу мэргэжлийн бус хvмvvс сонгогдсон тухайд дээрх гишvvд санал нийлэхгvй байгаагаа илэрхийлсэн байна. “Олон нийтийн хяналт дор байх учраас нийгмийн олон салбарын тєлєєллийг сонгох нь оновчтой. Yндэсний зєвлєлийг иргэний нийгмийн байгууллагуудын тєлєєллєєс бvрдvvлнэ гэж хуульд заасан учир мэргэжлийн хvмvvс байх албагvй” хэмээн Зєвлєлийнхєн нэгэн дуугаар тайлбарласан юм.
Олон нийтийн гэж статусаа єєрчилсєн радио телевизийг хэрхэн санхvvжvvлэх тухайд Yндэсний Зєвлєлийн гишvvд єєр єєр саналтай байна. Yндэсний Зєвлєлийн гишvvн Ц.Дашдондов “Хараат бус байя гэвэл тєр засгаас аль болох бага тєсєв авах ёстой” хэмээсэн бол Иргэний нийгмийн байгууллагын тєлєєлєгч Ж.Занаа “Ард тvмний мєнгє учраас тєр засгаас vvнийг авах л хэрэгтэй” гэж vзэж буйгаа нуусангvй. 2006 оны тєсвийн тєсєлд 4.7 тэрбум тєгрєгийг тус байгууллагынханд зарцуулахаар тусгасан байна.
Нээлттэй нийгэм форумаас 10 дугаар сарын 27, 28-ны єдрvvдэд Олон нийтийн радио, телевиз, шилжилтийн vеийн тулгамдсан асуудлууд дугуй ширээний ярилцлага зохион байгуулах гэж байна.
10 дугаар сарын 27-ны єдєр ОНРТ-ийн хараат бус байдлыг хангах нь, Олон нийт ба ОНРТ, єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрт олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангах нь, ОНРТ-ийн санхvvжилт ба vзэгчдийн хураамжийг олон нийтийн vйлчилгээнд ашиглах нь сэдвээр хэлэлцvvлэг болох юм.
10 дугаар сарын 28-нд Техник технологийн бодлого-хэтийн тєлєв, ОНРТ-ийн зохистой бvтэц, зохион байгуулалт, ОНРТ-ийн сэтгvvлчдийн мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах, Иргэдийн хариу єгєх эрх, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын механик зэрэг сэдвээр хэлэлцvvлэг болж, эцэст нь олон улсын шинжээчид санал зєвлємж гаргана. Энэ хэлэлцvvлгийг сонирхосон хvмvvс www.forum.mn хаягаар мэдээлэл авч болно.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189333 
 Энэ сард:13275 
 Өнөөдөр:26 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.