Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.05.14

Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагналын төлөө уралдаанд оролцоорой

        Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарыг дэмжигч Интерньюс байгууллага Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагнал олгох болсноо Итали улсын Сиракуса хотод 2009 оны 4-р сарын 22-нд болсон Их Наймын Байгаль Орчны Сайд нарын уулзалтын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зарлажээ.
       Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэвлэл, мэдээллийг анхаарлыг хандуулахад чиглэсэн энэ уралдааны шагналыг Копенгаген хотод энэ оны 12-р сард болох НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурлын ёслолын ажиллагаан дээр гардуулах аж.
      
       Дэлхийн бүх орны сэтгүүлчид энэ уралдаанд оролцох, бүтээлээ явуулах боломжтой бөгөөд  уур амьсгалын өөрчлөлтийн талаар энэ жил хамгийн шилдэг бүтээл туурвисан бүх төрлийн  мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд олгох юм.
         Байгаль Дэлхийн Төлөө Сэтгүүл Зүйн Шагнал олгох болсныг зарласны дараах хэдхэн цагийн дотор 50 сэтгүүлч уралдаанд оролцохоор бүртгүүлжээ. Тэдний ихэнх нь Африкийн сахарын цөл дэх орнуудын сэтгүүлчид  бөгөөд Хойд Америк,  Европ, Австрали, Өмнөд Ази, Евроази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Ази, Номхон далай, Латин Америк болон Карибийн тэнгисийн орнуудаас ч бүртгүүлжээ.
      
        Энэ уралдаанд оролцох хүсэлтэй сэтгүүлчид http://awards.earthjournalism.org вөб хуудсанд хандан бүртгүүлснээр Байгаль Дэлхийн Төлөө Сэтгүүл Зүйн Шагналын талаарх тодорхой мэдээллийг авах боломжтой болох юм.

        Сэтгүүлчид ээ!  Байгаль Дэлхийн Төлөө Сэтгүүл Зүйн Шагналын төлөө уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ явуулаарай.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174856 
 Энэ сард:13343 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.