Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.05.03

5-р сарын 3 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

1991 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 5-р сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан юм. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэль өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд жил бүрийн 5-р сарын 3-нд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”- ийг тэмдэглэдэг болсон юм.
            Дэлхийн олон улс оронд сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгөх, үйл ажиллагааг нь таслан зогсоох, улмаар сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийг айлган дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, цагдан хорих, амь насыг нь бүрэлгэх зэрэг Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, нэхэн сануулах гэж энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстойг улс орны Засгийн газруудад, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулдаг юм.

           Үнэнийг эрхэмлэж, үнэнийг мэдэх гэсэн олон түмний эрхийг хүндэтгэх нь сэтгүүлчийн нэн тэргүүний үүрэг байдаг. Дэлхийн зарим улс оронд ажил үүргээ биелүүлж яваад сэтгүүлчид баривчлагдаж, шоронд хоригдож бүр амь насаа алдаж байна.  Тийм ч учраас сэтгүүлч дэлхийд хамгийн эрсдэлтэй мэргэжлийн тоонд орох болсон. 


                                     2008 онд 673 сэтгүүлч баривчлагдсан  байна.
              
 2008 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 125 сэтгүүлч шоронд хоригдож  байна.
         
          2008 онд 70 сэтгүүлч харамсалтайгаар амь насаа алдсаныг мэдэгдэж байна.
        

 
        Манай улс  Үндсэн хуулиараа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 -р зүйлийг баталгаажуулж, 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд Олон нийтийн Радио, Телевизийн тухай хууль баталж Эрүүгийн хуулиар  сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг бататгасан боловч чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, сэтгүүлчийн мэргэжлийн эрхээ эдлэх нөхцөл боломж  хязгаарлагдмал хэвээр байна.   
      

  “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын  Хэвлэлийн эрх чөлөөний байдлын индексийг гарган нийтэд мэдээлдэг. 2007 онд манай улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 169 оноос 47-рт орж байсан бол 2008 оны байдлаар 173 орноос 93-рт орж  ухарсан байна.         
       
 “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын мониторингийн сүлжээний мэдээлэлд бүртгэгдсэнээр Монгол улсад 2008 онд сэтгүүлчдийн эрхийн 59 зөрчил бүртгэгдсэн байна. 
       
Монголын түүхэнд хар өдөр болж тэмдэглэгдсэн 2008 оны 7-р сарын 1-ний өдөр Монголын ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний  том сорилт болсон юм. 
       

 

 

 


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195813 
 Энэ сард:16970 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.