Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.08

TББ-ын анхааралд

Одоо хэрэгжvvлж байгаа төсөл дуусч, дараагийн төсөл хэрэгжvvлэх тэтгэлэгийг хаанаас авах вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаа Төрийн бус байгууллагын /ТТБ/-ын удирдлагуудад тус болох шинэ ном гарчээ.
Монголын эмэгтэйчvvдийн сан болон Мерси Кор байгууллагын Тан хөтөлбөрийн санхvvжилтээр ДЕМО буюу Ардчилал Боловсрол Төвийн /ТББ/ эрхлэн гаргасан “Тэтгэлэг олгогч байгууллагын лавлагаа” номыг 11 дvгээр сарын наймны өдөр ДЕМО-ийн байранд ТББ-уудын төлөөлөгчдөд танилцуулав.
Өнөөгийн байдлаар Монгол улсын Хууль зvй дотоод хэргийн яаманд бvртгэлтэй 5100 гаруй ТББ байгаагаас ердөө 10 хvрэхгvй хувь нь тогтмол vйл ажиллагаа явуулдаг харин vлдсэн 90 орчим хувь тэтгэлэг нь дууссаны дараа хаана хандахаа мэддэггvй. Тэдний ихэнх нь хөдөө орон нутагт vйл ажиллагаа явуулдаг, интернетэд холбогдоогvй байдаг тул тэтгэлэг олгогч байгууллагын хаяг бvхий энэ номыг эрхлэн гаргах санаа төрсөн гэж Ардчилал Боловсрол Төвийн гvйцэтгэх захирал Г. Ундрал тайлбарлажээ.
Дотоодын бизнесийн байгууллагууд ТББ-ын vйл ажиллагааны талаар төдийлөн ойлголтгvй болохыг номыг эрхлэн гаргах явцад олж мэдсэнээ Г.Ундрал ярьж байсан. Хэрэв ТББ-ууд vйл ажиллагаагаа бизнесийн хvрээнийхэнд сайтар ойлгуулж чадвал, тэд ТББ-ын vйл ажиллагааг дэмжиж, санхvvжилт олгох боломжтойг тэрээр цохон тэмдэглэв.
Yvнээс гадна олон жилийн өмнөөс ТББ-ыг дэмжиж, тэтгэлэг олгож ирсэн Монгол улсад vйл ажиллагаа явуулж байгаа Азийн сан зэрэг Олон улсын байгууллага Монголд өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжvvлж, цөөн хэдэн ТББ-тай хамтран ажилладаг болохоор бусад ТББ тэтгэлэг авах боломж хомс гэнэ.
Хуучин зөвлөлтийн бvрэлдэхvvнд байсан Бvгд найрамдах улсууд, Польш, Румын зэрэг зvvн европын орны иргэний нийгмийн байгууллагууд Хилийн чанадад байгаа олон улсын байгууллагаас тэтгэлэг авдаг бол манай улс газарзvйн байршил, тухайн байгууллагын баримталж байгаа стратеги зэргээс тэтгэлэг авах боломжгvй болдог гэнэ.
Гадны тэтгэлэг олгогч байгууллагад хандаж байгаа манай ТББ-ууд эхлээд тухайн олон улсын байгууллагын тэтгэлэг олгодог чиглэлийн талаарх мэдээллийг цахим хуудаснаас сайтар судалж, дараа нь санхvvжилт авах төсөл илгээх боломжтой эсэхийг лавлаж зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ бvгдийн дараа тухайн байгууллагаас тогтоосон хугацаанд төслөө илгээхийг шинэ номын танилцуулах хуралд ирсэн Монголын Эмэгтэйчvvдийн сангийн гvйцэтгэх захирал Н. Чинчулуун цохон тэмдэглэсэн юм.
Тэтгэлэг олгогч байгууллагуудын лавлагаа номын талаар дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл та Ардчилал боловсрол төвийн demo@magicnet.mn майл хаягаар буюу www.demo.org.mn цахим хуудсанд хандана уу.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189091 
 Энэ сард:13033 
 Өнөөдөр:26 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.