Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.05.10

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын хэсэгт ажиллана

        Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал,  ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн бүрэлдхүүнд  ажиллахаар болжээ.   

        УИХ-ын гишүүн Су.Батболдын ахалсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин нар багтсан байна.

         Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Оюун, Ц. Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нар  санаачилж, 2007 оны 5-р сарын 2-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд төрийн бус байгууллагуудын удаа дараагийн санал зөвлөмжийг үндэслэн шинээр боловсруулсан  хуулийн  төслийн  анхны хэлэлцүүлгийг   2009 оны 4-р сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар хийх  байсан ч  дахин хойшлогдож  Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан  ажлын хэсэг байгуулахаар болжээ.

           “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хуульчлан зохицуулах зорилгоор төрийн бус 10 байгууллагатай хамтран эвсэл байгуулж Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэ төслийн талаар  УИХ-ын гишүүдтэй санал солилцож, хуулийн төслийг Парламентад лоббидох бүлэг байгуулахаар төлөвлөн 2009 оны 3-р сарын 11-нд санал солилцох уулзалт  зохион байгуулсан.  
          Уулзалтын үеэр  УИХ-ын 9 гишүүн  хууль санаачлах бүлэгт  нэгдэхээр, зургаан гишүүн тус хуулийн төслийг дэмжихээ илэрхийлэн  гарын үсгээ зурж,  таван гишүүн хуулийн төсөлтэй танилцсаны дараа хариу өгөхөө амласнаар  энэ ажиллагааны үр дүнд Парламентад лоббидох бүлэг байгуулагдан хууль санаачлагчдын тоо 13-т хүрч УИХ-ын гишүүдийн 34 %-ийг хамарсан  юм. 

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165660 
 Энэ сард:12572 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.