Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.08

Хэвлэлийн мэдэгдэл Австрали

2005 оны 11-р сар

Алан хядлагын эсрэг хууль vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулж байна.

Холбооны улсын засгийн газар алан хядлагын эсрэг хууль батласнаар vзэл бодлын эрх чөлөөг боогдуулах болно гэж Австралийн хэвлэл мэдээлэл урлагийн холбооноос мэдэгдэж байна.
“Тус орны ард иргэд санаа бодлоо илэрхийлэх, харилцан солилцох явдалд саад учруулсан хуулийг Холбооны улсын засгийн газар батлахаар зэхэж байна. Уг хууль батлагдснаар засгийн газар, шvvх цагдаа нь ямарваа нэгэн хариуцлага хvлээхгvй дураараа авирладаг улс орон болох вий гэсэн айдас ард иргэдийн дунд бий болж байна.” гэж Хэвлэл мэдээлэл Урлаг урансайхны нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Христофер Варрен хэлэв.

Өргөн цар хvрээтэй хориг

Өргөн барьсан хуулийн төсөлд байгаа олон талыг хамарсан хориглосон заалт нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, урлаг уран сайхны жvжигчилсэн тоглолтыг учир шалтгаангvйгээр хаан боогдуулахаар болжээ. Энэхvv хууль батлагдмагц хуулийн заалтын дагуу аливаа хvн, байгууллага хvчин автах, эрх нь зөрчигдөх нөхцөл бvрдэх юм.

“Засгийн газрын буруутай vйлдийн талаар мэдээ сурвалжлага бичсэн, санал бодлоо илэрхийлсэн сэтгvvлчийг дээрх хуулийн заалтын дагуу шvvх, цагдаагийн газар шийтгэх эрхтэй болно” гэж Варрен мэдэгдэж байна.
Энэхvv хуулийн заалт нь засгийн газрын бодлогыг шvvмжилсэн өнгө аястай бvтээл туурвисан театр, киноны уран бvтээлчдэд ч хамаатай юм.
“Одоо vйлчилж байгаа хуулиар гэмт хэрэг, адан хядах байгууллагын гишvvд, санхvvжилт, арьсны өнгөөр гадуурхсан сэдэвтэй уран бvтээл туурвихыг хориглосон байдаг. Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулах ямар ч шаардлага байхгvй. Өргөн барьсан хуулийн төслөөс дээрх заалтыг даруй авахыг бид Засгийн газраас шаардаж байгаа” гэжээ.

Yнэнийг мэдээлсний төлөө шоронд хоригдох аюул тулгараад байна.

Хуулийн төсөлд зааснаар Австралийн холбооны Цагдаагийн газар ямар ч хvнийг хяналтанд авах буюу урьдчилан хорих эрхтэй болж байгаа юм. Тvvнээс гадна урьдчилан хорих байранд байгаа хvний талаар тодорхой мэдээлэл тараахыг хориглосон заалт хуулинд тусгагджээ. Хоригдож байгаа хvнийг илчлэн мэдээлэх, хоригдох хугацаа болон баривчлах тушаалтай холбоотой мэдээлэл олон нийтэд цацсан сэтгvvлчийг тав хvртэлх жилээр хорихоор заасан байна.

“Yнэнийг хэлсний төлөө буруутгах заалт нь сэтгvvлчдийн амыг барих зорилготой ба улмаар сэтгvvлчид айдаст автаж хууль шvvхийн байгууллагын буруутай vйлдийн талаар олон нийтэд мэдээлж чадахгvй тэд дураар авирлах нөхцөл бvрдэх юм гэж “ Варрен анхааруулан мэдэгдсэн байна.

Эх сурвалжийг хvчээр хэлvvлэх

Болзошгvй алан хядах ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийн эх сурвалжийг шинэ хуулийн заалтын дагуу эрх мэдэл нь нэмэгдсэн цагдаагийнхан хvчээр хэлvvлэх болж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн vйл ажиллагааг хvндрvvлэх болно. Хуулийн дагуу Австралийн Холбооны цагдаагийн газар сэтгvvлчдээс мэдээлэл өгөхийг шаардаад зогсохгvй, аюултай алан хядах ажиллагааг мөрдөн сурвалжлахад тус болох мэдээлэл байсан тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг гаргах өгөхийг шаардах эрхтэй болж байгаа юм.
“Мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдолд $ 3300 –ын торгууль төлөх заалт байгаа учраас сэтгvvлчийн зvгээс уг мэдээлэл алан хядах ажиллагаатай холбоотой бус гэдгийг нотлоход төвөгтэй байх болно. Мэдээлэл хvлээж авсан буюу мэдээлэлийн агуулгатай танилцснаа нуун дарагдуулсан тохиолдолд зөрчлийн шийтгэл улам хvндэрч $13200-ын торгууль хvлээнэ.” гэж Варрен мэдээлжээ.
Ховард хуулийн төслийг аль болох тvргэн батлуулахаар яаравчилж байна. Холбооны засгийн газар уг хуулийн төслийг Сенат дээр хоёр долоо хоногийн турш хэлэлцэн батлахыг зөвшөөрсөн бөгөөд энэ хугацаанд санал болгож байгаа зvйлийн цар хvрээ, vндэслэлийн талаар нухацтай авч vзэх боломжгvй юм.
Эвсэл Парламентын дээд доод тэнхимд хандаж цаг зав гарган хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцvvлэг явуулах улмаар Австралийн ардчилал vзэл бодлын эрх чөлөөг эрхэмлэн vзэхийг шаардаж байгаа болно.

Илvv тодорхой мэдээллийг Христофер Варренаас 0411 757 668 утсаар авч болно.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189333 
 Энэ сард:13275 
 Өнөөдөр:26 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.