Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Сургалт
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.07.09

Нидерландийн тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын хуваарь

Монголын сэтгүүлчид Нидерландийн олон улсын хэвлэл, мэдээлэл, хөгжил, боловсрол сургалтын “RNTC” төвийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.  Суралцагчдад Нидерландийн засгийн газраас ирэх, буцах онгоцны зардал, байрны хөлс, сургалтын зардлыг олгодог.  Дараах сургалтыг та бүхэнд санал болгож байна.

International Course Broadcast Journalism (Радио, Телевиз, Интернет)
Сэдэв: Сайн Засаглал ба Броадкаст Сэтгүүлч 
12 долоо хоногийн курс
2010 оны 2-р сарын 1-нээс 4-р сарын 22
RNTC –д өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2009 оны 8-р сарын 15
Курсын зорилго:  Броадкаст сэтгүүлч болон байгууллагын чадавхи, хүчин чадлыг бэхжүүлэх, сэтгүүлчдийн эрэн сурвалжлах, судалгаа хийх арга барилыг дээшлүүлэх, нийгэмд сайн засаглалын зарчим, стандартыг мөрдөж ажиллахад чиглүүлэх.

Training Trainers (Сэтгүүл зүйн багш нарт зориулсан сургалт )
International Course Training the Trainers (радио, телевиз, интернет)

6 долоо хоногийн курс
2010 оны 5 дугаар сарын 17-ноос 6 дугаар сарын 25
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2009.10.01
Курсын зорилго: Сэтгүүл зүйн багш нар болон сэтгүүл зүйн сургалт явуулдаг байгууллагуудын сургалтын шаардлага, хэлбэр боломжийг цаашид хөгжүүлэх, сургалтын үнэлгээг үр бүтээлтэй зөв шийдэлтэйгээр хөтлөн явуулахад арга зүйн туслалцаа үзүүлэх. Эдгээр сургалтууд нь өрсөлдөөн, технологийн өөрчлөлт, мэргэжлийн хөрвөх чадварын болон сургагч нарын чанар, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн.

International Course Broadcast Management (радио, тeлевиз, интернет)
2 долоо хоногийн курс
2010 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2009 оны 10 дугаар сарын 1
Курсын зорилго: Хэвлэл мэдээллийн салбар (мэдээллийн хөтөлбөр ба сэтгүүл зүйн менежмент)-ын чиглэлээр ажилладаг менежерүүдэд зориулсан энэхүү сургалт нь мэдээллийн хэрэгслийн зохион байгуулалт, орчинг өөрчлөх талаарх чадварыг бэхжүүлэх. 

International Course Facts and Formats: Мэдээлэл хүргэх аргууд (рaдиo, телевиз, интернет)
12 долоо хоногийн курс
2010 оны 9 дүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 3
Өргөдөл авах эцсийн хугацаа 2010 оны 1 дүгээр сарын 15
Курсын зорилго:  Броадкаст сэтгүүлчид, хөтөлбөр зохиогчдын үзэгчдэд  асуудлыг болон үйл явдлыг үр  бүтээлтэй  хүргэх  чадварыг дээшлүүлэх

Journalism and children's issues (Сэтгүүл зүй ба хүүхдийн асуудал) 
4  долоо хоногийн курс
2010 оны эхээр эхэлнэ
Өргөдөл авах эцсийн хугацаа; 2009 оны 8-р сарын 18
        
        Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд уг хөтөлбөрт хамрагдаж мэдлэг, чадвараа дээшлүүлэх  хүсэлтэй бол http://sites.rnw.nl/rntc/courses/  веб хуудсанд хандан тодорхой мэдээлэл аваарай.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1260 
 Нийт хандалт:97498 
 Энэ сард:10841 
 Өнөөдөр:48 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.