Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.08

Олон улсын сэтгvvлчдийн сvлжээний мэдээ

1. Хил хязгааргvй сурвалжлагч (RSF )нар шоронд хоригдож байгаа сэтгvvлчдийн талаар ном гаргана.
Хил хязгааргvй сурвалжлагч нар нь байгууллагынхаа 20 жилийн ойг тохиолдуулан энэ оны 11-р сарын 17-нд шоронд хоригдож байгаа сэтгvvлчдийн талаар ном гаргахаар зэхэж байна. Тус байгууллага жил бvрийн 11-р сард шоронд хоригдож байгаа сэтгvvлчдийг дэмжих өдөр болон 5-р сарын 3-нд Дэлхийн Хэвлэлийн өдрөөр зураг хөргөөр баримтжуулсан ном хэвлэн гаргадаг бөгөөд энэхvv номноос олсон орлого тус байгууллагын жилийн төсвийн хагасыг бvрдvvлдэг байна. Сэтгvvлчдийг дэмжих зорилгоор хэвлэдэг тус номны хамгийн сvvлчийн дугаарт насан өөд болсон гэрэл зурагчин Жейн Филипп Чарбоннерын авсан шоронд хоригдож байгаа 20 гаруй сэтгvvлчдийн зургийг байрлуулсан байна. Тус бvр нь 8 еврогийн vнэтэй номыг мэргэжил нэгт нөхдөө дэмжих сэтгэлтэй сэтгvvлчид болон ямар ч хvн худалдаж авч болох бөгөөд хил хязгааргvй сурвалжлагч нарын presse@rsf.org хаягаар хандах буюу эсвэл франц хэлээр гардаг http://www.rsf.org/ сайтаас мэдээлэл авч болно.

2. Дэлхийн телевизийн залуу найруулагч нарыг ДОХ эсрэг телевизийн сурталчилгааны уралдаанд урьж байна.
Орон орны телевизийн залуу найруулагч нар олон нийтийн дунд нээлттэй зарласан телевизийн сурталчилгааны уралдаанд энэ оны 11-р сарын 30-ныг дуустал материалаа илгээх боломжтой юм. Уралдаан нь телевизийн нэвтрvvлгийн төрөл жанрыг хөгжvvлэх замаар залуучуудад боловсрол олгох, ялангуяа Дархлалын олдмол хам шинж өвчний талаар охид бvсгvйчvvдэд мэдээлэл өгөх зорилготой .
“Амьд vлдэх юмсан” нэрийн дор зохиогдох телевизийн сурталчилгаа, спотын уралдааныг OneWorldTV болон MTV –гийн сvлжээ хамтран зохион байгуулж байгаа юм. Телевизийн сурталчилгаа буюу спот нь 30-60 секундын хугацаатай байх ба ДОХ өвчин, охид бvсгvйчvvдийг уг өвчнөөс сэрэмжлvvлэх сэдэвтэй хийгдсэн байх ёстой. Уралдаанд оролцох найруулагч нар 15-25 насны хооронд байж болно.
МТВ-ээс олон улс даяар явуулж буй Амьд vлдэх юмсан кампанит ажлын хvрээнд уг уралдааныг зохион байгуулж байгаа аж. “Амьд vлдэх юмсан” кампанит ажил ба OneWorldTV-гийн цахим хуудаснаас уралдааны шалгаруулах болзолтой тодорхой танилцаж болно. Мөн хvvхэд залуучуудын vзэх дуртай МТВ-ийн сувгаар уг уралдааны тухай танилцуулж байгаа болно.
Уралдааны журам, оролцох мэдvvлгийг хаанаас авч болох талаархи тодорхой мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу. http://tv.oneworld.net/article/view/118493.
Амьд vлдэх юмсан:http://www.staying-alive.org/.
MTВ: http://www.mtv.com/
3. Интернетээр зочлох хvсэлтэй болон интернетээс мэдээ авах боломжтой сэтгvvлч нар Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтанд интернэтээр дамжуулан шууд оролцож болно.
Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалт энэ оны 11-р сарын 16-18-ны өдрvvдэд Тунис улсын нийслэл Тунис хотноо явагдахаар төлөвлөж байна. Уулзалтыг зохион байгуулагчид дэлхийн өнцөг булан бvрт ажиллаж байгаа сэтгvvлчдэд уулзалтын талаар мэдээлэл авах өргөн боломжийг олгож байгаа юм. Сонирхсон сэтгvvлчид Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн цахим хуудаснаа зочилж уулзалтыг сурвалжлах эрх авах ёстой. http://www.itu.int/newsroom/accredit/wsis/2005/tunis/form.html).
Эрх авсан сэтгvvлч бvх хуралдаан, дугуй ширээний ярилцлага, хэвлэлийн бага хурал болон бусад арга хэмжээнд интернетээр шууд оролцох боломжтой. Мөн хуралдаан арга хэмжээний талаархи дvрс бичлэгийг шууд татан авч ашиглаж болно. мэдээлийн нийгэмлэгийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар чанарын өндөр vзvvлэлт бvхий гэрэл зураг, дvрс бичлэгийг нэг минутын дотор татан авч болох юм байна.
Лондонд төвтэй Панос ТББ дээд хэмжээний уулзалтанд зориулан мэдээллийн нийгэмлэгээс гаргасан материалыг сэтгvvлчдэд тайлбарлах зорилгоор (http://www.panos.org.uk/iwitness нэр бvхий цахим хуудас нээгээд байгаа юм. Уг цахим хуудсанд бичсэнээр “тоон нэвтрvvлгийг бvтээхээс эхлээд интернетийг хянах “ талаар олон төрлийн материал бэлдээд байгаа гэж юм байна.
Сэтгvvлчид товч мэдээлэлтэй танилцаж болохоос гадна шинжээчдийн дvгнэлтийг vзэх шаардлагатай тодорхой мэдээлэл бvхий судалгааны материалтай ч гvнзгийрvvлэн танилцаж болох аж. Сэтгvvлчид сонирхсон тодорхой сэдвээр санал бодлоо илэрхийлэх болон өөрийн туршлагыг хуваалцах, интернет ярилцлагад шууд оролцох боломжтой. Илvv тодорхой мэдээллийг WSIS: http://www.itu.int/wsis/index.html. хаягнаас vзнэ vv.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.