Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.07.14

М.Цагаан САНАА

Монголын сэтгүүлчдийн холбооны хошой шагналт, сэтгүүлч Мятавын Цагааны  шилмэл бүтээлийн эмхтгэл “САНАА” номыг танд танилцуулж байна. “САНАА” номд “Нийтлэл”, “Хөрөг”, “Эсээ”, “Жүжиг”, “Радио -Наманчлал”, “Дуулал, найраглал” гэсэн уран бүтээлийн бүлгүүдээс гадна “Өндөр хөх радио минь”, “Шуурхай” хэмээх “шарах шүүгээ”, “Эрүүл биш”  Цагаан” зэрэг нэн сонирхолтой, ховор нандин эх бичмэлүүд бүхий бүлэг байна.

      1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр Монголын радиогийн  “Малчин” нэвтрүүлгээр “Нэгдэл гэдэг айл нэг л биш ээ” гэсэн хэлэлцүүлэг явагдаж, шуугиан тарьж байсныг олон хүн санаж байгаа байх аа. Үр дүн нь гэвэл нэгдлүүд тарж, малчид хувийн өмчтэй болсон бөгөөд зохиогч нь “Нэгдэл тараадаг Цагаан” гэсэн хаягтай үлдсэн түүхтэй. Номын “Хэлэлцүүлэг”  бүлэгт энэ мэт олон хэлэлцүүлгийн бичмэл эх оржээ.

        Уншигчдын сонирхлыг “108 чулуу” бүлэг татна гэдэгт итгэлтэй байна. Ахмад сэтгүүлч маань олон арван жил тэмдэглэлийн дэвтэртээ таталган бичсэн хэдэн мянган “САНАА”-ны таталбаруудаасаа 108 ширхэгийг татан буулгаж  сийрүүлэн тайлбар хийжээ. “Хэрэгтэй ч бай, хэрэг болохгүй ч байг, содон сонин санааг гялсхийх тэрхэн агшинд нь тэмдэглэн авч бай. Бурхны хишиг шүү” гэж тэрээр “САНАА” эсээндээ бичсэн нь ийм учиртай юмсанжээ гэдгийг Уншигч та ойлгох болно.

        108 хадмал эх болон 108 “чулуу” шигтгэж баринтагласан 50 хэвлэлийн хуудас бүхий энэ номыг “Мөнхийн үсэг” компани хамгийн орчин үеийн технологиор, өнгөтөөр хэвлэн гаргасан байна.

        “Залуу сэтгүүлчид, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын Ширээний ном байгаасай гэж хичээнгүйлэн бүтээсэн зохиогчийн сэтгэл зүтгэл ёсоор болтугай.

         “САНАА”-г  Аз хур номын худалдааны сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авч болно.      


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174857 
 Энэ сард:13344 
 Өнөөдөр:48 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.