Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.09.10

“Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчлэн найруулга, “Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль”-ийн төсөлд санал өгөв

 “Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллага, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 274 тоот албан бичигт хариу явууллаа. 

Монгол улсын Ерөнхийлөгч “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчлэн найруулга, “Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль”-ийн төслийг  боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд хуулийн төсөлд тусгуулах зарчмын байр сууриа ирүүлэхийг 139 сонин, сэтгүүл, 24 телевиз, 19 ФМ, Радио, таван төрийн бус байгууллагад хүсэлт тавьсан байна. /Нэрсийг энд дарж үзнэ үү/

“Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллага, Нээлттэй Нийгэм Форум хамтарсан АЛБАН БИЧИГТЭЭ  “ ... Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгмийн хөгжлийг бэхжүүлэх чиглэлээр та бүхний гаргаж буй саналыг  талархан хүлээн авч байна. Албан бичигт дурдсан зарчмын зарим нь Үндсэн Хуулийн 2-р бүлэг, Эрүүгийн хуулийн 25-р зүйлийг давтсан шинжтэй байна.
      Хүний эрхэм чанарыг хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүнийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлдэг хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж болохыг олон улсын хууль хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө бол хүний үндсэн эрхийн болон ардчиллын тулгуур зарчмын нэг билээ. Иймд хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хязгаарлахдаа туйлын болгоомжтой хандах ёстой. Учир нь хуулийн аливаа хязгаарлалт нь хэрэгжих явцдаа чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эсрэг төрийн хатуу цензур болон хувирах нь хялбар байдаг. Төрийн цензур нь хуулийн хариуцлага, санкци, цагдаа, шүүхийн дарамт болон бусад олон зүйлээр илэрдэг. Тийм ч учраас олон улс орон Үндсэн хуулиараа цензурыг хориглосон байдаг билээ. Иймд албан бичигт дурдсан зарчмыг ямар хуульд, хэрхэн оруулах, эсвэл өөр аргаар зохицуулах эсэхийг сайтар тунгаан бодох ёстой юм.

      Ер нь бол хүний эрхийг хүндэтгэх иймэрхүү зарчмыг хуулиар бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн ёс зүйн кодод тусгаж, өөрийн зохицуулалтын тогтолцооны хүрээнд зохицуулдаг.
 ... Хэрэв эдгээр зарчмыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тусгахаар төлөвлөж буй бол энэ нь зохисгүй гэж бодож байна.

      Хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хууль гэж байх нь бүр зохимжгүй. Харин олон оронд хэрэгжиж буй мэдээлэл үйлдвэрлэгч хэрэгслийнх нь хувьд үйл ажиллагааг нь зохицуулсан Өргөн нэвтрүүлгийн тухай хууль байж болно. Тэгвэл зарчмын заримыг ийм хуульд тусгаж болох юм. Учир нь, өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл нь ард түмний өмч болох долгион ашигладаг тул нэвтрүүлгийн агуулгад зарим хязгаарлалт тавихыг олон улсын жишгээр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ийм хуулийг судалгаагүйгээр яаравчлан гаргахгүй байхыг зөвлөе.” гэсэн байна.

“Глоб Интернэшнл” ТББ, ННФ-ын  хамтарсан албан бичиг

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 274 тоот албан бичиг

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171222 
 Энэ сард:15603 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.