Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.09.25

“Завхан” сонины газарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргалаа

        “Завхан” сонины газарт холбогдох Завхан аймгийн Яруу сумын засаг дарга О.Энхбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2009 оны 9 сарын 24-ний өдөр Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн гомдлоор хэлэлцэж шийдвэрлэлээ.

         Уг  хяналтын шатны шүүх хуралдаанд “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү өмгөөлөгчөөр оролцож   хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга, хууль зүйн үндэслэлийг биечлэн танилцууллаа. 

         Өмгөөлөгч Г.Даваахүү уг иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тул анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх үндэслэлтэй гэсэн байр суурьтай  шүүх хуралдаанд оролцсон.

         Хяналтын шатны шүүх уг хэргийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэдэг үндэслэлээр “анхан шатны шүүх дахин шийдвэрлүүлэх шаардлагатай” гэж дүгнэн Завхан аймгийн сум дундын шүүхэд буцаах шийдвэр гаргасан байна. 

         “Завхан” сонин Хяналтын шатны шүүхэд хандлаа


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1313 
 Нийт хандалт:137442 
 Энэ сард:10542 
 Өнөөдөр:52 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.