Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.10.01

”Үндэстний цөөнхийн эх хэлээрээ мэдээлэл авах, үйлдвэрлэх, солилцох эрхийг хангах нь” зөвлөлдөх уулзалт

ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага хамтран 2009 оны 9 сарын 30-ны өдөр Континентал зочид буудалд  ”Үндэстний цөөнхийн эх хэлээрээ мэдээлэл авах, үйлдвэрлэх, солилцох эрхийг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
 
Өнөөдөр Монгол Улсад оршин сууж буй 100 гаруй мянган казах иргэний 90 гаруй хувь нь Баян-Өлгий аймагт байдаг. Ховд аймгийн хүн амын 10 хувь, Налайх дүүргийн хүн амын 30 хувь нь казахууд байна. Мөн Шарын гол, Эрдэнэт хотод  бөөнөөрөө оршин суудаг.  Баян-Өлгий аймаг төвөөс хэт алслагдсан, дэд бүтэц хөгжөөгүй, томоохон үйлдвэр, аж ахуйн газар байхгүй, үндэсний хууль тогтоомж казах хэлээр байхгүй зэрэг нь казах иргэд, мөн тэнд амьдарч буй цөөнхид ажилгүйдэл, ядууралд  нэрвэгдэх, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамж хүртэх, иргэний эрхээ эдлэх, сурч боловсрох эрхээ эдлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна.

         2008 оны 10 сард Хүний эрх, ардчиллын судалгааны төвөөс хийсэн ”Казах үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилт” судалгаанд оролцсон 1000 гаруй казах иргэдийн 47.5 хувь нь монгол хэл мэдэхгүй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ийм казах иргэдийн тоо нэмэгдэж байгааг судалгааны дүн харуулжээ.

        Монгол хэл мэдэхгүй болон монгол хэлний мэдлэг дутмаг хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь казах иргэд төр, засгийн бодлого, нийгмийн үйл явцын тухай мэдээлэлгүйгээс  сурч  боловсрох, нийгмийн харилцаанд оролцох зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй Баян-Өлгий аймгаас бусад газар оршин суугаа казах иргэдийн эх хэлээрээ мэдээлэл авах, үндэсний зан заншил, хэл соёлоо  хамгаалах, өвлүүлэх боломж туйлын хязгаарлагдмал байгаа юм.

       ЮНЕСКО казах өргөн нэвтрүүлэг явуулах боломж  эрэлхийлж байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод ажиллах редакцийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэгт техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байгаа юм.

       Зөвлөлдөх уулзалтад ЮНЕСКО-ийн  харилцаа холбоо, мэдээлэл хариуцсан Зүүн Азийн зөвлөх Д. Зияшева, Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн зөвлөх Колин Коулэс,  мөн Монголын  төр, төрийн бус байгууллага, МҮОНРТ-ийн удирдлагууд, казах иргэдийн төлөөлөл оролцож, казах хэл дээрх өргөн нэвтрүүлгийг сайжруулах, өргөтгөх боломжийн тухай хэлэлцэн, сансрын суваг ашиглах нь техник технологи, өртөг зардал, агуулгын хувьд хамгийн боломжтой шийдэл гэж үзсэн юм.

       Зөвлөлдөх уулзалтад оролцогчид дараах илтгэлүүдийг  хэлэлцлээ. 

Казак иргэдийн үндэсний хэл дээр мэдээлэл олж авах хэрэгцээ, олон улсын эрх зүйн үндэслэл
       Т. Султан,  зохиолч, “Улаанбаатар-Эрдэм судлал” их сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч 
“Үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилт” суурь судалгааны дүн 
        Б.Хишигсайхан, Хүний эрхийн судлаач 
Баян-Өлгий аймгийн хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, тулгамдсан  асуудлууд
        М.Зулкафиль, МУИС, НШУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч  
Үндэстний цөөнхөд  зориулсан өргөн нэвтрүүлэг явуулах  техникийн боломж 
         Т.Гантөмөр, Радио, телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга
Өргөн нэвтрүүлгийн эрх зүйн зохицуулалт
         М.Наранбаатар, Харилцаа холбоо зохицуулах хорооны  Радио давтамж, зохицуулалт, хяналтын албаны ахлах мэргэжилтэн

 

Гэрэл зураг
http://www.globeinter.org.mn/index.php?cmd=Gallery&action=ShowCategory&id=18&menuid=281


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.