Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 1-ныг тохиолдуулан МУЗН, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас телевизийн студиудын дунд сурталчилгааны богино хэмжээний шилдэг үзүүлбэр /ролек/-ийн уралдааныг 2009 оны аравдугаар сарын 10-наас 2009 оны арваннэгдүгээр сарын 25-ны хугацаанд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээл нь:
ХДХВ ба ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан ойлгуулах, нэгэнт халдвар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх хүмүүнлэг, иргэний зарчмыг баримтласан байх шаардлагатай. Түүнчлэн ХДХВ ба ДОХ-ийн талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар ажил хийх нь зүйтэй болох талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байна.
Уралдаанд оролцогч нь дээрх сэдвээр богино хэмжээний сурталчилгаа /ролек/ бэлтгэж оролцоно. Уралдаанд оролцох бүтээл нь анх удаагаа хийгдэж эфирт нэвтэрч байгаа, 15 секунтээс 3 минут хүртэлх хэмжээтэй 2-оос доошгүй шинэ бүтээл байна.
Уралдаанд шалгарсан бүтээлийг дор дурдсан байр эзлүүлж урамшуулна.
Нэгдүгээр байр 1 өргөмжлөл 1.000.000 төгрөг
Хоёрдугаар байр 1 өргөмжлөл 8.000.000 төгрөг
Гуравдугаар байр 1 өргөмжлөл 500.000 төгрөг
Уралдаанд оролцох бүтээлийг эфирт нэвтрэхээс 12 цагийн өмнө уралдааны комисст урьдчилан мэдэгдэж бүртгүүлж, эх материалыг 2009 оны арваннэгдүгээр сарын 25-ны 12.00 цагаас өмнө DVD, DVCAM форматаар форматаар МУЗН, “ОЮУНЫ ДАРХЛАА” төрийн бус байгууллагуудад ирүүлсэн байна.
Харилцах утас: 312578, 99773800, 99033575, 99717462
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГ
“ОЮУНЫ ДАРХЛАА” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА