Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.11

“Өдрийн сонин” найдвартай, сонирхолтой мэдээлэлтэй

Өдөр тутмын “Өдрийн сонин” хамгийн найдвартай, сонирхолтой мэдээлэл нийлvvлдэг гэж Сант Марал сангийн судалгаанд оролцсон хvмvvсийн 30 хувь нь хариулсан бол тэдний 36.9 хувь нь МАХН-ыг улс төрийн шилдэг намаар шалгаруулжээ.
Улаанбаатар, Сvхбаатар, Төв, Өвөрхангай амгийн нийт 1738 хvн 2005 оны 11 дvгээр сарын 7-14-ний хооронд энэ судалгаанд оролцсон байна. Энэ судалгааг Германы Конрад Адэнауэрийн сан санхvvжvvлжээ.
Өдөр тутмын ямар сонин хамгийн найдвартай сонирхолтой мэдээлэл нийлvvлдэг вэ? гэсэн асуултанд санал асуулгад оролцсон хvмvvсийн 30 хувь нь Өдрийн сониныг, 25 хувь нь “Зууны мэдээ”, 17 хувь нь “Өнөөдөр”, 12 хувь нь “Ардын эрх”, есөн хувь нь “Yнэн”, найман хувь нь “Монголын мэдээ” сонинг сонгосон байна.
Хэрэв маргааш сонгууль болбол та саналаа өгөх vv? гэсэн асуултанд судалгаанд оролцсон хvмvvсийн 60 хувь нь “тийм” мөн тэдний 25 хувь нь “vгvй”, 15 хувь нь мэдэхгvй гэсэн хариулт өгсөн байна. Өнгөрсөн дөрөвдvгээр сард явуулсан vvнтэй ижил судалгаанд оролцсон хvмvvсийн 76 хувь нь “тийм”, 11 хувь нь “vгvй”, 12 хувь нь мэдэхгvй гэж хариулж байжээ. Дээрх хоёр санал асуулгад оролцсон хvмvvсийн нэг хувь нь энэ асуултанд хариулаагvй байна.
Хэрэв маргааш парламентын сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ? асуултанд судалгаанд оролцсон хvмvvсийн 35 хувь нь МАХН-ын төлөө саналаа өгнө гэж хариулсан нь өмнөх судалгааны дvнгээс 15 хувиар буурсан байна. Мөн судалгаанд оролцсон хvмvvсийн 22 хувь нь бие дааж нэр дэвшсэн хvмvvсийг дэмжинэ гэж хариулсан нь өмнөх судалгааны дvнгээс 10 хувиар илvv байна. Санал асуулгад оролцсон хvмvvсийн 20 хувь нь Ардчилсан намыг дэмжинэ гэж хариулсан нь өмнөх судалгааны дvнгээс дөрвөн хувиар буурчээ.
Судалгаанд оролцсон хvмvvсийн 36.9 хувь нь МАХН-ыг улс төрийн шилдэг намаар тодруулсан бол 18.3 хувь нь аль ч намыг шалгаруулаагvй, 15.8 хувь нь энэ асуултанд мэдэхгvй гэж хариулсан бөгөөд 15.9 хувь нь Ардчилсан намыг, vлдсэн нь бусад намыг тодруулжээ. Өмнөх судалгаагаар санал асуулгад оролцсон хvмvvсийн 47.3 хувь нь МАХН, 25.5 хувь нь мэдэхгvй хэмээн хариулж, 15.9 хувь нь Ардчилсан нам, vлдсэн нь бусад намыг шалгаруулсан байна.
Улс төрийн намууд ард тvмний санаа бодлыг илэрхийлж байгаа эсэх асуултанд судалгаанд оролцогчдын 53 хувь нь vгvй гэж хариулсан нь өмнөх судалгаанаас гурван хувиар илvv байна. Харин тийм гэж хариулсан хvмvvсийн тоо өмнөх судалгааны дvнгээс гурван хувиар буурч 16 хувь болжээ.
Өнөөгийн байдлаар Монгол улсад тулгарч байгаа нийгэм-улс төрийн юм уу эдийн засгийн ямар тулгамдсан асуудал байна вэ? гэсэн асуултанд санал асуулгад оролцогчдын 25.8 хувь нь ажилгvйдэл, 20.3 хувь нь ядуурал, 19.9 хувь нь авилга, 11.4 хувь нь боловсрол, 10.0 хувь нь бага орлого, 8.5 хувь нь амьдралын төвшин, 7.0 хувь нь архидалт, 6.4 хувь нь жижиг болон дунд бизнес, 4.5 хувь нь уурхайн салбар, 4.0 хувь нь vйлдвэрлэл гэж хариулсан байна.
Та санал асуулгын талаар илvv дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл доорх хаягаар холбоо барина уу: Сант Марал, E-mail: SantMaral@mbox.mn, Утас:350543

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173161 
 Энэ сард:14180 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.