Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |   |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2009.10.12
Нэр төр сэргээх хэрэг ба цензур
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2009 оны 10 дугаар сарын 12-ноос эхлэн 3 сарын хугацаанд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр “Нэр төр сэргээх хэрэг ба цензур” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Төсөл нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хамгаалах замаар Монголд ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Энэ зорилгоо биелүүлэхийн тулд төсөл хэрэгжих 3 сарын хугацаанд дараахь зорилтыг хангаж ажиллана.
- Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг нэр төр, алдар хүндтэй холбоотой шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн судалгаатай болсон байна. - Сэтгүүлчид эрх зүйн хүндрэлтэй асуудал тохиолдохоос зайлсхийх, тохиолдсон үед өөрийгөө хамгаалах ойлголттой болно. - Нэр төр, алдар хүнд гутаахтай холбоотой хуулийн заалтууд сэтгүүлчдийн эрхийг хамгаалахад хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцоно.
Төслийн хүрээнд хийгдэх ажил - Үндэсний хэмжээнд 2008-2009 онд Шүүхээр шийдэгдсэн нэр төр, алдар хүнд гутаахтай холбоотой иргэний болон эрүүгийн хэрэгт судалгаа хийнэ - Сэтгүүлчдийн дунд цензурын судалгаа хийнэ. - “Сэтгүүлч Танд эрх зүйн бэрхшээлтэй асуудал тулгарвал...?” аудио гарын авлага бэлтгэн сэтгүүлчдэд тараана. - Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтан, сэтгүүлчид, хуульчдын хамтарсан “Нэр төр сэргээх хэрэг ба цензур” уулзалт-ярилцлага зохион байгуулна
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 156027 | Энэ сард: | 12545 | Өнөөдөр: | 13 |
|
|