Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.11.02

“Иргэний, улс төрийн эрх” зөвлөлдөх салбар хуралдаанд оролцохыг урьж байна.

Төрийн бус байгууллагуудын анхааралд

Иргэний, улс төрийн эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх зөвлөлдөх салбар хуралдаан  2009 оны 11-р сарын 9-ний  өдрийн 09.00 – 16.00 цагт  Найрамдал зусланд болно.

Салбар хуралдаанаар 2009 оны 12-р сарын 10-ны өдөр зохион байгуулах иргэний нийгмийн чуулга уулзалтад танилцуулах иргэний, улс төрийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хамтран  тодорхойлж, цаашид шийдвэрлэхэд  төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ.

Зөвлөлдөх салбар хуралдаанаас хүлээгдэж байгаа үр дүн:
      - Иргэний нийгмийн чуулга уулзалтад тавигдах иргэний улс төрийн эрхийн тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн шийдэлд хүрнэ.
      - Иргэний улс төрийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр төрийн гүйцэтгэх зарим чиг үүргээс төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх боломжтой чиг үүрэг тодорхойлогдоно.
      - Иргэний нийгмийн чуулга уулзалтад тавьж хэлэлцүүлэх илтгэл, илтгэгчдийн жагсаалт бэлэн болно.

Зөвлөлдөх салбар хуралдааны үеэр дараах бүлгийн хуралдаан болно. 
      • Шударга шүүхээр шүүлгэх эрх
      • Төрийг удирдах үйл ажиллагаанд оролцох эрх                                           
      • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх                         
      • Эрсдэлд өртөмтгий бүлгүүд: Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, ядуу иргэд
      • Эрсдэлд өртөмтгий бүлгүүд: Үндэстний цөөнх, шилжин суурьшигсад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнх


Зөвлөлдөх салбар хуралдаанд оролцох хүсэлтэй төрийн бус байгууллагууд 2009 оны 11-р сарын 4-ний 18.00 цагаас өмнө  доорх утас, и-мэйл хаягаар бүртгүүлнэ үү.
Утас: 324627
Факс: 315326
И-мэйл хаяг: globenews@globeinter.org.mn

Хамтран зохион байгуулагч:
           Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Хорооны Ажлын алба
           НҮБХХ-ийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх Төсөл 
           “Глоб Интернэшнл” ТББ 
           Нээлттэй нийгэм форум


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189333 
 Энэ сард:13275 
 Өнөөдөр:26 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.