Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.11.12

“ИРГЭНИЙ, УЛС ТӨРИЙН ЭРХ” зөвлөлдөх салбар хуралдаан боллоо

“ИРГЭНИЙ, УЛС ТӨРИЙН ЭРХ” зөвлөлдөх салбар хуралдаан 2009 оны 11-р сарын 09-ний өдөр ОУ-ын Хүүхдийн Найрамдал төвийн сургалтын танхим болж төрийн бус байгууллагын нийт 112 төлөөлөгч оролцлоо.  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хурлыг нээж “хуралдаанаас хүлээгдэж буй гол үр дүн бол ТББ-ууд хэлэлцэж буй асуудлын дагуу өөр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэх нөөц боломж байгаа талаар нэгдсэн санал гаргаж ирэх явдал юм”  гэдгийг чухалчилсан юм.

Хурлын гол зорилгод хүрэхийн тулд оролцогчид дараах  5 бүлгээр ажиллан  иргэний, улс төрийн эрхийн хүрээнд дараах нэн тулгамдсан асуудлуудыг гаргаж ирсэн.

Бүлэг I. Шударга шүүхээр шүүлгэх эрх
            1. Өмгөөлүүлэх
            2. Халдашгүй байдал
            3. Эрүү шүүлтэнд  өртөхгүй байх
            4. Шүүхийн хараат бус байдал
            5. Гэрчээс мэдээлэл авах, мэтгэлцээний зарчим
            6. Шүүхийн алдаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх

Бүлэг II. Төрийг удирдах хэрэгт оролцох эрх  
             1. Сонгох, сонгогдох эрх
             2. Төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоо ба хяналт тавих эрх
             3. Иргэний улс төрийн эрхийн боловсрол
             4. Тэгш эрхийн зарчим
             5. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

Бүлэг III. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
             1. Үзэл бодлоо илэрхийлэхэд учирч буй дарамт
             2. Мэдээлэл хаалттай, мэдээлэл авах эрх зүйн орчин байхгүй
             3. Жагсаал цуглаан хийх эрх хязгаарлагдсан
             4. Иргэний нийгмийн хяналт тавих, санал өгөх механизм сул
             5. Хүний хувийн нууц хамгаалагдаагүй

Бүлэг IV. Эрсдэлд өртөмтгий бүлгүүд: Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, ядуу иргэд
             1. Иргэний бүртгэлээс шалтгаалан эмзэг бүлгийн иргэд төрийн үйлчилгээг хүртэж чадахгүй байна. /Давхар иргэншил, шилжин суурьшилт, хаягжуулалт, бичиг баримтгүй, харъяалалгүй байх, 0-15 насны хүүхдийн вакцинжуулалтад хамрагдалт сул байх/
              2. Эмзэг бүлгийн иргэд өөрсдийн хэрэгцээнд суурилсан төрөлжсөн үйлчилгээ, мэргэшсэн өмгөөллийн туслалцааг авч чадахгүй байна.
              3. Хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалагдаж чадахгүй байна.
              4. Эмзэг бүлэгт эрсдэлт зан үйлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй
              5. Эмэгтэйчүүд хүн амын 50 хувь нь хэрнээ шийдвэр гаргах түвшинд хангалттай төлөөлөлгүй байна.
              6. Гэр бүл салах албан бус гэрлэлтийн үед  хүүхдийн эрх ашгийг хамгаалах тэгш хариуцлага хүлээх арга механизм дутагдалтай байна.

Бүлэг  V. Эрсдэлд өртөмтгий бүлгүүд: Үндэстний цөөнх, шилжин суурьшигсад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнх
              1. Үл алагчлагдах эрх
              2. Иргэний бүртгэл мэдээлэл, харъяатын асуудал
              3. Мэдээлэл олж авах
              4. Хэл соёл, зан заншлаа хадгалах, өвлүүлэх
              5. Төрийг удирдах хэрэгт оролцох

           Бүлгүүд иргэний, улс төрийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ТББ-ууд дараах хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой хэмээн тодорхойлсон. Үүнд:
- Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа явуулах
- Олон нийт, тодорхой зорилтот бүлгийг чадавхжуулах чиглэлээр сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулах
- Төрийн зарим үйл ажиллагаанд хөндлөнгийн мониторингийг тогтмол явуулах
- Тодорхой асуудлаар судалгаа, шинжилгээний ажлыг явуулах
- Зарим ажил үйлчилгээ, арга зүйгээ төртэй гэрээлэх замаар явуулах
- Стратегийн өмгөөлөл хийх г.м

          Дээрх үйл ажиллагааг ТББ-ууд гүйцэтгэхэд төрөөс доор дурьдсан арга хэмжээг авах шаардлагатай хэмээн үзсэн байна. Тухайлбал:
- Эрх зүйн орчныг боловсронгуй болгох
- Төрөөс зарим чиглэлээр явуулж байгаа зөвхөн үйлчилгээг бус үйлчилгээтэй холбогдсон бүх зайлшгүй зардлыг санхүүжүүлэх
- Мониторинг, стратегийн өмгөөлөл хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх

           Бүлгийн хуралдаан болон нэгдсэн хэлэлцүүлгээс доор дурьдсан 4 сэдвээр илтгэл бэлтгэн Иргэний нийгмийн чуулга уулзалтад танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн.
- Иргэний, улс төрийн эрхийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, ТББ-ын гүйцэтгэх зарим чиг үүрэг
- Эрсдэлд өртөмтгий бүлгүүдийн иргэний, улс төрийн эрхээ эдлэх боломж нөхцөлийг сайжруулахад анхаарах зарим асуудал
- Онц байдпын үе дэх иргэний, улс төрийн эрхийн асуудал
- Хүний эрхийг хамгаалах механизмыг бэхжүүлэх нь


Бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон тайлан, оролцогчдын нэрсийг  хавсаргав.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189333 
 Энэ сард:13275 
 Өнөөдөр:26 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.