Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2009.11.15

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр хийсэн телевизийн мониторингийн дэлгэрэнгүй тайлан хэвлэгдлээ

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг таван телевизийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дэлгэрэнгүй тайлан хэвлэгдлээ.  Мониторингийг Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар  байгуулагдсан  “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ”-ний  хүрээнд  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага хийсэн юм.

Сонгуулийн үеийн нөхцөл байдлыг ерөнхийд нь шинжлэн дүгнэх үйл ажиллагааны чухал хэсэг нь хэвлэл мэдээллийн мониторинг юм. Энэ нь төр болон өрсөлдөгч улс  төрийн хүчнүүд хэвлэл мэдээлэлд хэрхэн хандаж байгаа хийгээд ХМХ сонгуульд өрсөлдөгчдийг ямар байдлаар харуулж буйг тооцон үнэлэх үр ашигтай арга юм. Итгэл үнэмшилтэй, баримтжуулсан хэвлэлийн мониторингийн төслүүд нь олон нийтээс сонгуулийн үйл явц бүхэлдээ шударга байгаа эсэхийг тунгаан шүүхэд чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Бидний энэ тайлан, сонгуулийн сурталчилгааг цаашид тэнцвэртэй, шударга болгох, үүний тулд хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай хуулийг шинээр батлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн алдааг засаж залруулахын тулд үндэслэл болгох, баримтлах чухал баримт бичиг болно гэдэгт итгэж байна.


          Дэлгэрэнгүй http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=354


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195811 
 Энэ сард:16968 
 Өнөөдөр:52 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.