Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.01.06

“Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагуудыг бэлтгэх нь” сургалт - зөвлөгөөн

Хүний эрх хөгжлийн төлөөх Азийн Форум (ФОРУМ-АЗИ),  Хүний эрх хөгжил төв, “Глоб Интернэшнл”  ТББ хамтран  2010 оны 1-р сарын 10-12-ны  өдрүүдэд   “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагуудыг  бэлтгэх нь” сургалт - зөвлөгөөн зохион байгуулна.

Сургалт - зөвлөгөөний зорилго:
        1. НҮБ-ын хүний эрхийн механизмууд, ялангуяа Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн талаарх Монголын төрийн бус байгууллагуудын мэдлэг, чадавхийг бэхжүүлэх;
        2. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт илгээх төрийн бус байгууллагуудын илтгэлд орох хүний эрхийн гол асуудлуудыг хэлэлцэж, тодорхойлох;
        3. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн явц  буюу илтгэл бичих, хэлэлцүүлгийн өмнө, явцад, дараа нь нөлөөлөл хийх асуудлаар Монголын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны стратегийг хэлэлцэх.

Товч танилцуулга 
       1. НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь 2006 оны 3 сарын 15-ны өдрийн 60/251 тоот тогтоолоороо НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг Хүний эрхийн зөвлөл болгон өөрчлөн байгуулж, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн шинэ механизмыг бий болгосон. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 192 улс өөрийн орон дахь хүний эрхийн төлөв байдлаа 4 жил тутам Хүний эрхийн зөвлөлд илтгэн хэлэлцүүлэх шинэ механизм юм.
 
       2. Хүний эрхийн зөвлөлийн 5/1 тоот тогтоолд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлгийн зорилгыг улс орон дахь Хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хэлэлцүүлэгт орж байгаа улсад тулгарч байгаа саад бэрхшээл, хүний эрхийг хангахад гарсан ахиц дэвшлийг үнэлэн хүний эрхийг хангах, хамгаалах талаарх үүрэг амлалтынх нь хэрэгжилтийг хангуулах, тухайн улстай зөвшилцсөний үндсэн дээр чадавхийг нь дээшлүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, улс орнуудын хооронд туршлага солилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хангах, хамгаалах талаарх улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих, түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн дээд комиссарын газар болон хүний эрхийн бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршино хэмээн тодорхойлжээ.

       3. Улс орон дахь хүний эрхийн төлөв байдлын талаар хамгийн бодитой үнэлэлт, дүгнэлтийг өгөх боломжтой байдгаараа дүгнэлт хэлэлцүүлэгт орж буй улсын төрийн бус байгууллагуудаас өгөх мэдээлэл нь онцгой ач холбогдолтой юм. Иймд ФОРУМ-АЗИ Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг дэх төрийн бус байгууллагуудын оролцоо, үүрэг ролийг дээшлүүлэх үүднээс   энэхүү хэлэлцүүлгийг үр дүнтэй ашиглах зорилгоор өөрийн гишүүд болон хамтран ажиллагч байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх ажлуудыг хийж байгаа юм.

       4. Монгол улс 2010 оны 11 -12 сард болох Хүний эрхийн Зөвлөлийн 9 дүгээр хурлын үеэр дүгнэлт хэлэлцүүлэгт орох бөгөөд үүнд зориулан төрийн бус байгууллагын илтгэл өгөх сүүлийн хугацаа нь 2010 оны 4 сарын 19-ний өдөр юм.

         Сургалт - зөвлөгөөний товч хөтөлбөр

         

  1 сарын 10
  Ням гараг

  1 сарын 11
 Даваа гараг
    

 1 сарын 12
 Мягмар гараг
     

 AM

 НҮБ-ын хүний эрхийн
 механизмуудын
 талаарх сургалт

Асуудал
 тодорхойлох
  хэлэлцүүлэг    

 Илтгэлийн агуулга,
 ТББ-уудын стратеги
 боловсруулах хэлэлцүүлэг

 PM

 Хүний эрхийн төлөв
 байдлын ээлжит дүгнэлт
 хэлэлцүүлгийн талаарх
 сургалт


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.