Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.05.25

Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал

          Нээлттэй Нийгэм Форумын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх саналыг “Хууль ба Ардчиллын төв” олон улсын хүний эрхийн ТББ-ын гүйцэтгэх захирал Тоби Мендел боловсруулсан байна.

           Тэрээр “19-р Артикл” хүний эрхийн ТББ-ын хуулийн салбарын дэд захирлаар 12 жил ажилласан бөгөөд Дэлхийн Банк, НҮБ, дэлхийн олон орны Засгийн газрууд, ТББ-дад зөвлөгөө өгдөг. 2002 оноос эхлэн ННФ, “Глоб Интернэшнл” ТББ-тай хамтран ажиллахдаа  хэвлэл мэдээллийн дотоод орчны талар тайлан гаргаж, Ази Номхон далайн Өргөн нэвтрүүлгийн хөгжлийн институттэй хамтран Монголын Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг боловсруулсан юм.

Санал:
           Хуулийн төслийг боловсруулсан санаа зорилго нь зөв зүйтэй гэдэгт эргэлзэх зүйл алга. Гэвч үүний зэрэгцээ төслийн олон заалт хуулийн техникийн талаас эсвэл олон улсын эрх зүйн талаас асуудалтай тулгарч байна. Мөн хэвлэл мэдээлийн эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх чиглэлд үр нөлөө багатай болжээ. Харин мэдээллийн эх сурвалжийг нууцлах хамгаалалтыг бий болгосон нь Монгол дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хамгаалалтыг өргөжүүлсэн чухал алхам болсон байна. Гэвч өөрийн зохицуулалтын тогтолцоонд холбогдох заалтууд нь шулуухан хэлэхэд хэрэгжихээргүй буюу уг зорилгыг хангах хэмжээнд нарийвчилсан зохицуулалт бий болоогүй байна. Бусад асуудлын хувьд (хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө, мэдээлэл олж авах, бусдыг гутаан доромжлох) мөн адил зохицуулалт нь хэрэгтэй үр дүн авчирна гэхэд хэтэрхий ерөнхий, дэндүү хангалтгүй боловсруулсан байна.   
 
           Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хамгаалах зорилготой хуульд агуулагдаж байвал тустай хэд хэдэн элемент байдаг боловч дээрх хуулийн төсөлд эдгээр нь бүгд буюу олонх нь тусгалаа олж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй болов уу. Ийм төрлийн хуульд дараахь зүйлийг тусгасан байдаг. Үүнд:  

• Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг олон улсын стандартын дагуу хүндэтгэх тухай заах.
• Редакцийн хараат бус байдлыг хүндэтгэх, хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах эрх, удирдагч нараа шүүмжлэх эрх гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний хэд хэдэн онцлогийг зааж өгөх.
• Хуулиар урьдаас ойлгомжтой тогтоосноос бусад тохиолдолд эрүүгийн хариуцлагад татан, ял тулгахаас хамгаалагдах тухай заах.
• Сонин, хэвлэлийг бүртгүүлэх шаардлагыг цуцлах эсвэл одоо байгаа тогтолцоонд томоохон өөрчлөлт хийх.
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд зохицуулалт нь ойлгомжтой байх.

        Энэхүү саналын зорилго нь хуулийн төсөлд олон улсын стандарт болон бусад улсууд дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохицуулж байгаа илүү сайн туршлагыг аль болох бүрэн гүйцэд тусгаж оруулахад туслахад оршино.

Саналын дэлгэрэнгүйг  1. Нэр томъёо

                                               2. Ерөнхий хамгаалалтууд

                                               3. Нууц эх сурвалж

                                               4. Өөрийн зохицуулалт

                                               5. Гүтгэн доромжлох

Саналыг Нээлттэй Нийгэм Форумаас Эрх зүй, ардчиллын төвд ирүүлсэн хуулийн төслийн албан бус орчуулгыг үндэслэж боловсруулав.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:143848 
 Энэ сард:12240 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.