Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Сургалт
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.09.06

Hilversum дахь 2011 оны нээлттэй курсэд суралцаарай

RNTC (Radio Netherland Training Center) – Нидерландын радио сургалтын төв нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудад хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг дэмжихүйц төсөл хэрэгжүүлдэг юм. Эдгээр нь сэтгүүлчид, хөтөлбөр зохиогчид, сургагч багш болон менежерүүд зэрэг хэвлэл мэдээлийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, тэднийг чадавхжуулах зорилготой. RNTC  олон улсад  нээлттэй курсуудэд элсэлт авдаг.

Жил бүр дэлхийн 61 улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд сургалтын энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд үүнд Монгол улс багтдаг байна.

Хэн өргөдөл гаргаж болох вэ?
          Хэрэв та хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг бол, өргөдлөө өгч болно. Бүх курсуудэд дараахь шаардлага хангасан байна. 
          1. хэвлэл мэдээллийн салбарт 3-аас дээш жил ажилласан байх
          2. ажил олгогч тань сургалтанд хамрагдахыг дэмжсэн байх
          3. хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх
          4. компьютер дээр ажиллах чадвартай
          5. англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх /курс англи хэл дээр явагдана/

 Дараах курсууд Та бүхний өргөдлийг  хүлээн авахад бэлэн болсон байна.

        2011 оны курсууд:

                
Өргөн нэвтрүүлэг /Радио телевиз/-ийн сэтгүүл зүй  
                       Сэдэв: Спорт ба нийгэм.
                       Курсын хугацаа 2011 оны 1-р сарын 31 - 4 сарын 22-нд

                 Өргөн нэвтрүүлэг /Радио телевиз/-ийн менежмент 
                        Хугацаа 2011 оны 5-р сарын 30 – 6-р сарын 10

                  Сэтгүүлчдэд зориулсан интернет 
                        Хугацаа 2011 оны  5-р сарын 16 – 6-р сарын 24

                 Нийгэм ба Радио телевизийн  цуврал
                        Хугацаа 2011 оны 9–р сарын 12- 12-р сарын 2 

        Мэргэжил дээшлүүлэх курс

Олон улсын курсд урьд нь суралцаж төгссөн хүмүүс мэргэжил дээшлүүлэх курст суралцах боломжтой.

         Дэлгэрэнгүйг http://sites.rnw.nl/rntc/courses/


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1279 
 Нийт хандалт:113296 
 Энэ сард:10355 
 Өнөөдөр:58 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.