Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2010.07.15
Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас АНУ-ын Азийн сангийн тусламжтайгаар “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх“ төслийг 2010 оны 7-р сараас хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн зорилго: Монголын ардчиллыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах чадавхи бүхий эрх зүйн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжснээр хариуцлагатай, сайн засаглалын хөгжлийг дэмжих
Төслийн зорилт: • Олон улсын хэвлэлийн хууль тогтоомжийн тэргүүн туршлага, хэм хэмжээг танилцуулах • Эрх зүйн орчинг сайжруулах талаар зөвлөмж боловсруулах • Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудлаар хуульч, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, хүний эрхийн төрийн бус байгууллагын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх
Төслийн хүрээнд доорхи үйл ажиллагааг зохион байгуулна
1. Харьцуулсан судалгаа Судалгааны баг нь доорхи сэдвээр харьцуулсан судалгаа хийж, тайлан бэлэн болгоно. Үүнд: • Хэвлэл мэдээллийн өмчлөл, бөөгнөрөл • Сэтгүүлч, редакцийн хараат бус байдал Судалгааны хүрээнд гадаадын хэвлэлийн хууль, бусад хууль тогтоомжийг харьцуулан судална. Үүнд ННХ-гийн хэвлэл мэдээллийн өмчлөл, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хэвлэлийн эрх зүйн орчны судалгааг ашиглах болно. Мөн судалгааны сэдэвтэй холбогдуулан Монголын хууль тогтоомжийг хянан үзэж, зөрчилтэй бол нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмж боловсруулна.
2. Дугуй ширээний ярилцлага Төслийн баг “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба бэрхшээл сорил” сэдвээр УИХ-ын гишүүн, хуульч, сэтгүүлч, хүний эрхийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний ярилцлага зохион байгуулна. Дугуй ширээний ярилцлагын үеэр хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны өнөөгийн байдал, одоогоор Монголд батлагдаагүй орхигдсон хууль тогтоомжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хараат бус байдал, сэтгүүлчийн эрх, нэр төр гутаах, өмчлөл, бөөгнөрөл, өргөн нэвтрүүлэг зэрэг хэвлэлийн эрх чөлөөний олон талт асуудлыг хөндсөн илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Төслийн үр дүнд олон нийт, хууль тогтоогч, хуульч, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, хүний эрхийн төрийн бус байгууллагын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны тухай мэдлэг ойлголт дээшилнэ.
Судалгааны тайлан, зөвлөмж, холбогдох материалуудыг байгууллагын цахим хуудаст байрлуулж, англи, монгол хэлээр зохих байгуулага, хүмүүст түгээнэ.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 249291 | Энэ сард: | 21433 | Өнөөдөр: | 22 |
|
|