Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.09.10

Үндэстний цөөнхөд зориулсан шинэ сонин гарч эхэллээ

Монгол улс даяар тархан суурьшсан казах иргэдэд зориулсан “Монгол Заман” /Монголын эрин үе/ шинэ сонин Баян-Өлгий аймагт гарч эхэлжээ.

Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд зориулан гаргасан анхны дугаар нь аймгийн 12 сум, Улаанбаатар, Дархан Уул, Орхон, Төв, Ховд, Увс, Дорнод зэрэг 6 аймаг, 80 гаруй сум, тосгонд оршин суудаг казах иргэдэд болон  Казахстан, Хятад, Турк, Герман улсад тараагдсан байна. 

Танин мэдэхүй, уран сайхны чөлөөт “Монгол Заман” сонин сард 2 удаа гарах бөгөөд ирэх жилээс орон даяар нэгдсэн захиалганд оруулахаар төлөвлөжээ.

“Монгол Заман” сонин Казахстаны “Казакстан заман”, Туркийн “Заман”, Хятадын “Алтай газети”, Ховд аймгийн “Ховдын амьдрал” сонинуудтай хамтран ажиллахаар харилцаа тогтоосон бөгөөд  Ховд аймагт идэвхтэн сурвалжлагч ажиллахаар тохиролцжээ. Нутгийнхаа иргэдэд “Монгол Заман” сонинг хүргэж байх талаар Ховд аймгийн засаг дарга Нямдаваа, Орхон аймгийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга Даулетбай нар дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

"Монгол заман" сонины эрхлэгч Р.Асылбек шинэхэн сониныхоо шинэ дугаартай  “Глоб Интернэшнл” ТББ дээр ирсэн юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165659 
 Энэ сард:12571 
 Өнөөдөр:46 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.