Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.08.30

“48 цаг” кино наадам нь Монголд анх удаа зохиогдох гэж байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын дэргэдэх “Глоб Арт төв” 2010 оны 09-р сард “48 цаг кино наадам”-ыг   Монголд анх удаа хамтран зохион байгуулна.

48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээж, дэлxийн 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлчтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэхүү кино наадам олгодог юм.

Энэхүү кино наадам нь киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирxдог, кино хийx xүсэлтэй хүн бүрт нээлттэй учир “мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тэдэнд алтан боломж олгодог. Түүнчлэн  хүмүүст кино бүтээх амтыг мэдрүүлж, мэргэжлийн уран бүтээлчидтэй танилцаж, хамтран бүтээл туурвих ирээдүйн замыг нээдэг билээ.

Тухайн хот, улсын шилдэг киногоор шалгарсан бүтээл нь тэргүүн байрны төлөө Дэлхийн шоу бизнесийн төв болох АНУ-ын Лас Вегас xотноо дэлxийн өнцөг булан бүрээс шалгарсан кинонуудтай xүчээ үзнэ. Наадам зөвхөн нэг киног “48 цаг кино наадам”-ын шилдэг киногоор шалгаруулдаг. Шилдэг бүтээлийн эзэд 5000 ам. долларын мөнгөн шагнал, 6000$ мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнуулаxаас гадна Каннын олон улсын кино наадамд (Cannes International Film Festival) оролцох эрхтэй болно. Мөн киногоо дэлхийн заx зээл дээр зарах эрх, боломжийг олж авдаг юм. 

Кино сонирхогч Марк Рүппэрт, Лиса Лангстон нар 2001 онд “48 цаг кино наадмыг  санаачлан өөрсдийн төрөлх хот болох АНУ-ын Вашигтон ДС xотноо анх удаа зохион байгуулжээ. Энэхүү наадам нь асар богино хугацаанд кино сонирхогч,  кино уран бүтээлчдийн анхаарлыг татаж, хамрах хүрээгээ тэлсээр эдүгээ АНУ-ын Бостон xотод байрладаг олон улсын “48 цаг кино наадам” (The 48 Hour Film Project) байгууллага болон өргөжсөн байна. “48 цаг кино наадам” нь эдүгээ кино урлагийнхан, кино бүтээгчид төдийгүй кино сонирхогч олны дунд маш нэр хүндтэй наадам болжээ. Өнөөгийн байдлаар фестиваль Америк, Европ, Ази, Африк, Австралийн 80 гаруй xотод уламжлал болон зоxиогдож байгаа бөгөөд жил бүр олон улс, хот төсөлд нэгдэx саналаа өгсөөр байна.

2009 онд Энэтхэгийн Мумбай, Хятадын Бээжин, Португалын Лисбон, Монгол Улсын Улаанбаатар хот “48 Цаг Кино Наадам”-д оролцох албан ѐсны эрхээ авсан юм.

Кино наадмыг, Улаанбаатар хотод зохион байгуулах албан ёсны эрхийг нь авсан АНУ-д ажиллаж амьдардаг найруулагч Н.Цогтбаяр, “Глоб Арт төв”, “MongolFilmGroup” ХХК, “Жүр үр” төв хамтран зохион байгуулна. 

“48 цаг кино наадам”-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.48hourfilm.com/mongolia/ вэб сайтаас авч болно.


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165659 
 Энэ сард:12571 
 Өнөөдөр:46 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.