Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.09.14

“Глоб Интернэшнл” ТББ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа М.Ганхүүд Эсэргүүцлийн захидал хүргүүллээ

Эсэргүүцлийн захидалд “Нийгмийн толь” сонины толгой компьютерийн оронд өөр компьютер, эд хөрөнгө санал болгосон боловч хүлээн аваагүй,  хэдэн жил ашигласан энэ хуучин компьютер нь шүүхээс тогтоосон 1 сая 698 мянган төгрөгийн торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй, толгой  компьютерийг битүүмжлэн лацдах боломж олгоогүй, түүнд байгаа мэдээллээ хуулж авах редакцийн хүсэлтэд татгалзаж буй зэргээс үүдэн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, редакцийн үйл ажиллагаанд зориуд халдсан зорилготой арга хэмжээ гэж бид үзэж байна.

Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхэд нь зарим тохиолдолд иргэдэд хамгаалалт хэрэгтэй болдог. Аливаа буруу, далд, бугшмал, зохисгүй үйлдэл, үйл ажиллагааг илчлэхдээ учирч болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалан нэрээ нууцлах нь иргэний эрх юм. Ийм ч учраас улс орнуудад шүгэлдэгч буюу мэдээлэгч, мөн сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хууль тогтоомж үйлчилдэг. Манай улсад одоогоор ийм хамгаалалт байхгүй байгаа нь төрийн албан тушаалтнуудын өөрсдийн буруутай үйл ажиллагааг далдлах, зөвтгөх боломж олгож буй нь харамсалтай. Эрх мэдэлтнүүд нэр төр гутаахтай холбоотой Иргэний ба Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хэвлэл мэдээллийг айлгах, сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглаж байгаа нь аливаа хэлбэрийн цензурыг хориглосон Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн заалтыг ноцтой  зөрчиж байгаагийн илрэл юм. Нөгөөтэйгүүр, энэ нь үнэн бодит мэдээлэл олж авах олон нийтийн эрхийг ч бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. 
 
Захидлыг бүрэн эхээр нь http://www.globeinter.org.mn/?cmd=Record&id=765&menuid=366 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165660 
 Энэ сард:12572 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.