Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.21

Коммюнике IFEX-ийн 2005.11.17-ны дугаар


Vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєєг хамгаалах салбарт ажилладаг 64 байгууллагыг нэгтгэсэн олон улсын
vзэл бодлоо илэрхийлэх дэлхий нийтийн сvлжээнээс долоо хоног тутам англи, франц,
орос, испани хэл дээр эрхлэн гаргадаг Коммюнике IFEX-ийн 2005.11.17-ны дугаарыг
танилцуулж байна.

Илvv дэлгэрэнгvй мэдээллийг IFEX: http://www.ifex.org/en
-ийг авна уу.


Vг хэлэх эрх чєлєє анхаарлын тєвд

1. Тунис: vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах байгууллага сэтгvvлчдийн
эрхэнд халдсан vйлдлийг эсэргvvцэж байна.


Бvс нутгийн мэдээ

2. Шриланк Хэвлэлийн эрх чєлєє зєрчигдєж байгаа эсэхэд ФММ цахим хуудас хяналт
тавьдаг.


Нийтлэл ба дvгнэлт

3. Дэлхийн сонины нийгэмлэг 2005 оныг хэвлэлийн эрх чєлєєний хувьд “хар “ жил
байлаа гэж дvгнэж байна.



Ашигтай мэдээлэл бvхий цахим хуудасны хаяг

4. “ Хайрцаг доторхи ТББ”


Шагнал ба тэтгэлэг

5. Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн чиглэлд амжилт гаргасан сэтгvvлчид Жон Маньярын
нэрэмжит шагнал олгоно.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Vг хэлэх эрх чєлєє анхаарлын тєвд

1. Тунис: vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах байгууллага сэтгvvлчдийн
эрхэнд халдсан vйлдлийг эсэргvvцэж байна.


Сvvлийн хэдэн долоо хоногийн турш сэтгvvлчид, хvний эрхийг
хамгаалагчдын эсрэг удаа дараа дайралт хийсний улмаас Айфексийн гишvvн, Тунист
мониторинг хийх ажлын хэсэг Мэдээллийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтыг
Тунист явуулахыг эсэргvvцэж буйгаа мэдэгджээ.

vг хэлэх эрх чєлєє, Интернет чєлєєтэй ашиглахад зориулсан Мэдээллийн нийгэмлэгийн
дэлхийн дээд хэмжээний уулзалтыг нутаг дээрээ явуулахад Тунис улс бэлэн бус
байгааг саяхан болсон хэд хэдэн тохиолдол тухайлбал францын сэтгvvлчийг хутгалсан
явдал гэрчилж байна гэж тус ажлын хэсэг vзэж байна. 2005 оны 11- сарын 11-ний
єдєр Францын долоо хоног тутмын “Либерасьон” сонины сэтгvvлч Кристоф Болтански
руу дєрвєн этгээд довтолж хутгалан шархдуулсан байна. Гадаадын ЭСЯ-дууд байрладаг
дvvрэгт байрлах зочид буудлын хажууханд уг хэрэг гарчээ. Мониторинг хийх ажлын
хэсгийн мэдээлж байгаагаар тусламж эрэн хашгирсан сэтгvvлчид ЭСЯ-ны хамгаалалтанд
гардаг цагдаа нар тусламж vзvvлээгvй байна.

Улс тєрийн хэрэгтнvvдийг шоронгоос суллахыг шаардан єлсгєлєн зарласан хvний
эрхийн хамгаалагч долоон хvнийг дэмжигчид болон цагдаагийнхны хооронд мєргєлдєєн
болсон тухай “Либерасьон” сонин урьд єдрийн дугаартаа мэдээлсэн байжээ. Сэтгvvлчдийн
эрхийг хамгаалах хороо энэ дайралтыг мєн эсэргvvцсэн мэдэгдэл гаргасан юм. Тус
оронд эрх баригчдын алдаатай алхмыг шvvмжилсэн ХМХ-ийн ажилтнууд, сэтгvvлчид
рvv халдан довтолсон хvмvvсийн ихэнх нь хvчний байгууллагын ажилтнууд байдаг
тухай мэдэгдэлд онцлон дурдсан байна.

11-р сарын 13-ны єдєр Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын
хvрээнд иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт зохион явуулахаар тєлєвлєж,
бэлтгэл шатны уулзалтыг Германы соёлын тєвд хийхээр тєлєвлєєд байсан хvний эрхийг
хамгаалагчид, сэтгvvлчид рvv энгийн хувцас ємссєн цагдаа нар дайран орсон байна.
Цагдаа нар сэтгvvлчдийн камерыг хурааж Бельгийн зураглаачийн хийсэн дvрс бичлэгийг
хураан авчээ. vvнээс болж тєлєвлєсєн уулзалтыг хойшлуулахаас аргагvйд хvрсэн
байна.

Эрх баригчдын алдаатай бодлогыг шvvмжилдэг нэр бvхий хориод цахим хуудсыг тус
орны иргэдийн ихэнх иргэд орж vзэх эрхгvй бєгєєд зєвхєн Дээд хэмжээний уулзалтын
тєлєєлєгчдийг vзэхийг зєвшєєрчээ.

НvБ-ийн ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Тунист газар аваад байгаа хvний
эрхийн зєрчих, хvний эрхийг хамгаалагчид, сэтгvvлчдийг мєрдєн мєшгиж байгаа
явдалд анхаарлаа хандуулах ёстой гэж Тунист ажилласан мониторингийн ажлын хэсэг
vзэж байна.

Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалт 2005 оны 11-р сарын 16-18-ны
єдрvvдэд Тунист улсад болж байгаа билээ.

Энэ талаархи дэлгэрэнгvй мэдээллийг http:// www.wan-press.org/IMG/doc/TMG _Sept_
2005_-_final-en.doc

Тунист болж байгаа vйл явдлын талаархи хамгийн сvvлийн vеийн мэдээллийг http://campaigns.ifex.org/tmg
авч болно.


Бvс нутгийн мэдээ

2. Шриланк Хэвлэлийн эрх чєлєє зєрчигдєж байгаа эсэхэд ФММ цахим хуудас хяналт
тавьдаг.


2005 оны 11- сарын 17-ний єдєр Шри ланк улсад Ерєнхийлєгчийн
сонгууль болж байна. “Хараат бус ХМХдэмжих хєдєлгєєн” байгууллага vзэл бодлоо
илэрхийлэх, хэвлэлийн эрх чєлєє хэрэхэн хангагдаж байгааг хянах зорилготой цахим
хуудсыг Интернетэд байрлуулсан байна. (http://www.freemediasrilanka.org) нэртэй
уг цахим хуудсыг ЮНЕСКО-гийн дэмжлэгээр ажиллуулж байгаа юм. Цахим хуудсаар
дамжуулан Шри ланкийн сэтгvvлчид vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє зєрчигдєж
байгаа талаар vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч, халуун бvсэд болон мэргэжлийн
vvргээ гvйцэтгэхдээ хэрхэн аюулгvй ажиллах талаар зааварчилгаа авах юм байна.


Тус улсад сvvлийн хэдхэн долоон хоногийн дотор нэгэн сонины газрыг галдан шатааж,
мэдээллийн агентлагийн даргыг зодож улс тєрийн жагсаал цуглааныг сурвалжлахаар
очсон телевизийн сурвалжлах группыг мєрдєн мєшгєсєн тухай Олон улсын Сэтгvvлчдийн
байгууллага мэдээлж байна.

Шриланкийн ХМХ-vvд хэрхэн шинэчлэл явуулж байгаа, Шриланкийн нєлєє бvхий таван
сэтгvvлчдийн эвлэл улсын болон хувийн ХМХ-т ажиллаж байгаа сэтгvvлчдийн ёс зvйг
дээшлvvлэх талаар санаа нэгдэн ажиллаж байгаа талаар тус цахим хуудаснаас уншиж
болно. Сэтгvvлчдийн эвлэлvvд гарын vсэг зурсан дvрмийн дагуу Шри Ланкад ХМХ-ийн
редакцийн бvрэн эрхт байдлыг хангах, ёс зvйг тєлєвшvvлэх, сэтгvvлчдийн vvрэг
хариуцлагыг дээшлvvлэх зорилгоор хоёр жилийн хугацаатай ажлын тєлєвлєгєє гаргасан
байна. ХМХ-ийг эрхийг хvндэтгэх, эрх баригчдын алдаатай бодлогыг шvvмжилсэн
аливаа мэдээ нийтлэлд хvлээцтэй хандахыг сэтгvvлчдийн эвлэлээс гаргасан дvрэмд
уриалсан байна. Шриланкийн сэтгvvчдийн нєлєє бvхий таван эвслийн тоонд ХМХ ийн
ажил олгогчдын холбоо, ХМХ-д ажиллаж байгаа сэтгvvлчдийн нийгэмлэг, Тамилын
хэвлэлийн эвсэл, Шриланкийн мусалманчуудын хэвлэлийн форум багтдаг байна. Эдгээр
эвлэлээс баталсан дvрмийг бvс нутгийн хорин есєн сэтгvvлчдийн нийгэмлэг дэмжээд
байгаа бєгєєд уг дvрмийг олон улсын сэтгvvлчдийн холбоо сайшаан дэмжиж байгаа
юм.

Дэлгэрэнгvй мэдээллийг –FMM: http://www.freemediashrilanka.org

-Хартия СМИ:

http://www.freemediashrilanka.org/index.php?action=con_all_full&id=76§ion=news

-IFJ:http://www.ifj-asia.org/page/srilanka051020.html

Нийтлэл ба дvгнэлт

3. Дэлхийн сонины нийгэмлэг 2005 оныг хэвлэлийн эрх чєлєєний хувьд “хар “ жил
байлаа гэж дvгнэж байна.

Дэлхийн сонины нийгэмлэгийн жилийн тайланд ХМХ-ийн эрх чєлєєг хангах чиглэлд
ахиц гарч, сvvлийн хагас жилд амиа алдсан сэтгvvлчдийн тоо багассан ч хvндрэл
бэрхшээл учирсаар байгаа тухай дурджээ. 2005 оны эхний зургаан сарын байдлаар
22 сэтгvvлч амь насаа алджээ. Бvтэн жилийн туршид 51 сэтгvvлч алагдсан байна.
Дэлхийн сониноос гаргасан мэдээгээр єнгєрсєн 2004 онд 72 сэтгvvлч амь насаа
алджээ. Жилийн туршид дэлхий даяар 500 гаруй сэтгvvлч ажил vvргээ гvйцэтгэж
яваад баривчлагдаж, хэдэн зуун сэтгvvлч заналхийлал дайралтад єртсєн байна.


Ирак орон сэигvvлчдийн хувьд хамгийн аюултай цэг байсаар. Сvvлийн зургаан сард
энэ оронд найман сэтгvvлч алагдсан байна. 1-р сараас хойш зєвхєн Иракт нийт
арван есєн сэтгvvлч амь насаа алджээ. vзэл бодлоо илэрхийлэх ба хэвлэлийн эрх
чєлєє ноцтой зєрчигдєж байгаа орны тоонд Хятад, Куба, Балба, Беларусь, Зимбабве,
Хойд Солонгос, Эритри, Ливи болон Туркменистан орон багтжээ. “ Эрх баригчид
хэвлэлийн эрх чєлєєг боогдуулж, ХМХ-ийн бvрэн эрхт байдал зєрчигдєж, сэтгvvлчдийг
мєрдєн мєшгиж, дарамталдаг явдал Азийн орнуудад тvгээмэл байгаа” болон Ази тив
сэтгvvлчдийн хувьд хамгийн аюултай бvс болоод байгаа тухай Дэлхийн сонины нийгэмлэг
мэдээлж байна.

Тус байгууллагаас гаргасан дэлгэрэнгvй тайлантай дараах хаягаар танилцаж болно.


http://www.wan-press.org/article8600.html

Амь насаа алдсан сэтгvvлчдийн талаархи мэдээлэл болон ХМХ-ийн ажилтнуудын талаар
Айфексаас гаргасан мэдээлэлийг дараах хаягнаас vзнэ vv.

Олон улсын хэвлэлийн хvрээлэн:

http://www.freemedia.atDeath_Watch/d_wacth_main.htm

Сэтгvvлчдийг хамгаалах хороо:

http:www.cpj.org/killed/killed05.html

Олон улсын сэтгvvлчдийн холбоо

http:www.ifj.org/default.asp?Issue=KILL&Language=EN

Хил хязгааргvй сурвалжлагчид

http:www.rsf.org/rubrique.php3?id_rubrique=113Хайрцаг доторхи ТББ


Ашигтай мэдээлэл бїхий цахим хуудасны хаяг


4. Хайрцаг доторхи ТББ. “NGO-IN-A-BOX” /аюулгvй байдлыг хангах
арга хэмжээ/ - хууль сахиулах байгууллага, сэтгvvлч, авилгалын эсрэг тэмцэгчид
интернэтэд єєрсдийгєє цензурээс хамгаалах, сvлжээнд єєрсдийнх нь vйл ажиллагааг
хянахаас хамгаалахад чиглэсэн багц арга хэрэгсэл юм. Интернетэд хvний эрхийг
зєрчсєн хэсгийг хэрэглэгчид баримтаар тэмдэглэх боломжтой программ болон программын
хангамжийн нээлттэй эх сурвалжийг тохируулах мєн интернетэд цензурээс зайлсхийх
аргыг дvрсэлсэн зааварчилгаа болон зєвлємж энэ багцад багтсан байна. Энэ сайтаар
зочилно уу: http://ngoinabox.org/boxes/security/


Шагнал ба тэтгэлэг

5 . Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн чиглэлд амжилт гаргасан сэтгvvлчид Жон Маньярын
нэрэмжит шагнал олгоно.

Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн салбарт гаргасан амжилтын тєлєє олгох Жон Маньярарын
нэрэмжит шагнал

Ємнєд Африкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хvрээлэн Жон Маньярарын
нэрэмжит шагналын тєлєє уралдаанд сэтгvvлчдийг оролцохыг урьж байна. Ємнєд Африкт
зохиох энэ тэмцээний шагналыг эрэн сурвалжлах сэтгvvл зvйн салбарт гаргасан
амжилтын тєлєє олгох гэнэ.

Тэмцээнд тvрvvлсэн хvн хоёр мянган еврогийн шагнал хvртэхээс гадна цаашид сэтгvvл
зvйн салбарт ажил vvргээ биелvvлэхэд 10 мянган долларын тэтгэлэг авна. Ємнєд
Африкийг дэмжих Голландын хvрээлэн тэмцээнд тvрvvлсэн сэтгvvлчийн бvтээлийг
Голландын тэргvvлэх сонинд нийтлэх эсвэл тэргvvлэх телевиз, радиогоор нэвтрvvлэх
юм.

Тэмцээнд оролцох материал- нэг нийтлэл эсвэл сонин, сэтгvvл,интернетэд нэг асуудлаар
цуврал нийтлэл тавьсан мєн vvнийг радио, телевизээр нэвтрvvлсэн байх. 2005 оны
нэгдvгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-ний дотор Ємнєд Африкийн хєгжиж байгаа
орнуудын “SADC” нийгэмлэгийн аль орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж,
нэвтрvvлсэн нийтлэлийг уралдаанд илгээнэ. Гэхдээ Бvгд найрамдах ардчилсан Конго
улс, Маврикийн бvгд найрамдах улс, Сейшелийн арлаас нийтлэл хvлээж авахгvй.
Нийтлэлийг англи, португаль хэлээр бичсэн байх ёстой.


Тэмцээнд оролцох нийтлэлийг дараах хаягаар илгээнэ. Bonita
Kangootui, 21 Johann Albrecht Street,

Windhoek West, Namibia, эсвэл агаарын шуудангаар: Private Bag 13386, Windhoek,


Namibia. ????: 264 61 248016; e-шуудан : bonita@misa.org

Тэмцээнд материал илгээх сvvлчийн хугацаа: 2006 оны тавдугаар сарын 3. http://www.misa.org/
энэ хаягаар нэмэлт мэдээлэл авна уу.


Top






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173455 
 Энэ сард:14474 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.