Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2010.11.19
“Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба тулгамдсан асуудал” ярилцлага боллоо
“Глоб Интернэшнл” ТББ, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” төслийнхээ хүрээнд 2010 оны 11-р сарын 19-ний өдөр Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хангарьд ордны хурлын А танхимд “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлагыг хөндөн ярилцах, тулгамдсан асуудлуудаа тодорхойлох зорилгоор • Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, нийтлэг зохицуулалтууд • Өөрийн зохицуулалтын мөн чанар, хэрэгцээ • Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын онцлог, түүнийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага гэсэн 3 бүлэг асуудлын хүрээнд дараах илтгэлүүдийг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Илтгэл хэлэлцэх үеэр гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн үзэхэд дараах асуудлуудад илүү анхаарал хандуулжээ. - Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтууд нь иргэнийг хамгаалах биш, харин эсрэгээрээ хэвлэл мэдээлэлд цензур болон үйлчилж байна. - Хэвлэл мэдээлэлтэй холбоотой гурван хуулийн төсөл байна. Төсөл бүрт нэр томъёог өөрөөр томъёолсоныг нэгтгэх, сэтгүүл зүйн нэр томъёоны лавлахтай болох шаардлагатай байна. - Сэтгүүлч хариуцлага хүлээдэг бус, хэвлэл мэдээллийн байгууллага, редакци хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжих - Хэвлэл мэдээллийн салбарт нөлөөллийн өмгөөлөл хийх хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх - Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг төрийн бус байгууллагыг чадавхижуулах - Тооцоо судалгаагүйгээр шинэ телевизүүд олноор байгуулагдаж, зах зээлээ хувааж байгаад шүүмжлэлтэй хандах - Омбудсмен байгуулах шаардлагатай. Харин Омбудсменд хандах, эсвэл шүүхэд шууд хандах эрх нь нээлттэй байх хэрэгтэй.
Илтгэлүүдийн хураангуйг PDF хувилбараар унших боломжтой.
“Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин” Х.Наранжаргал “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн “Сэтгүүлчийн болон редакцийн хараат бус байдал” М.Батсуурь, хуульч “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” Ц.Онон, хараат бус шинжээч “Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нь” Ч.Базар, УИХ-ын судалгааны төв, референт-шинжээч, доктор “Сонгуулийн хуулиуд дахь хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтууд” Д.Мөнхбүрэн, хуульч, өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн “Гүтгэх, доромжлох”-той холбоотой заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага” Г.Даваахүү, хуульч, өмгөөлөгч “Мэдээллийн эрх чөлөө ба төрийн нууц” Д.Саранчимэг, хуульч “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил ба төвлөрөл” М.Доржханд, хуульч “Агуулгын зохицуулалт” Д.Оросоо, хуульч, өмгөөлөгч “Өргөн нэвтрүүлгийн эрх зүйн зохицуулалт, технологийн нэгдэн нийлэлт зохицуулалтын чиг хандлага” Ч.Оюунгэрэл, ХХЗХ, зохицуулалтын албаны ахлах мэргэжилтэн “Телевизийн зар сурталчилгааны зах зээл, эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” Я.Хишигсүрэн, МАКСИМА ХХК-ны судалгаа эрхэлсэн захирал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төсөл, (шинэчилсэн найруулга)” Г.Эрдэнэбат, МУ-ын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслах
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204471 | Энэ сард: | 18534 | Өнөөдөр: | 39 |
|
|