Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.10.20

Дэлхийн редакторуудын XVII чуулган

“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга,  сэтгүүлч  Б.Галаарид Германы Хамбург  хотод болсон “Дэлхийн редакторуудын XVII чуулган”-д оролцоод ирсэн юм.  Чуулганд 77 орны 680-аад мэргэжлийн судлаач,  сэтгүүлчид болон цахим  хэвлэл мэдээллийнхэн оролцож хэвлэмэл сонин, сэтгүүлийн ирээдүйн хөгжлийн талаар  хэлэлцжээ. 

Чуулганы үеэр Дэлхийн сонины холбооны 2010 оны  “Алтан үзэг”  шагналыг гардуулах ёслол болж  Ираны сэтгүүлч   Ахмад Зед Абад  олгохоор шийдвэрлэсэн байна.  Тэрээр Ираны одоогийн засгийн газрыг шүүмжилж бичсэнийхээ төлөө 6 жилийн ял сонсоод  шоронд хоригдож байгаа тул  шагналыг Ираны зохиолч нийтлэлч, 2006 оны “Алтан үзэг” шагналт Акбар Ганжи гардаж авчээ.

2011 оныДэлхийн редакторуудын  чуулган   10-р сард Австрийн Вена хотод  болох бөгөөд  чуулгантай давхцан Дэлхийн сонинуудын 63 дугаар конгресс, “Info service- 2011” экспо  гэсэн 3 том арга хэмжээ нэгэн зэрэг болох юм байна.

Дэлгэрэнгүйг
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Цогзолмаагийн “Б.Галаарид:  Хэвлэмэл сонин  ирээдүйд үргэлж ялагч байр суурин дээр байна гэсэн дүгнэлт гарсан”  ярилцлагыг  PDF хувилбараар унших  буюу http://www.wefhamburg2010.com үзээрэй. 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165660 
 Энэ сард:12572 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.