Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.12.03

"Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай хэрхэн бичих вэ? гарын авлага

“Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё” кампанит ажлын хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан анх удаа  "Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай хэрхэн бичих вэ? гарын авлага  бэлтгэн  гаргажээ.

ЛГБТ төв төрийн бус байгууллага 2010 оны 11-р сарын 16-наас 2011 оны 3-р сарын 18-ныг дуустал хугацаанд   “Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё” кампанит  ажил зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд "Жогжакартын зарчмууд",  хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан "Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай хэрхэн бичих вэ?”  гарын авлага гэсэн 2 ном орчуулан хэвлэн гаргажээ. 

         "Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай хэрхэн бичих вэ?”
                                        Хэвлэл мэдээллийн ажилтнуудын гарын авлага

              АНУ-ын Төрийн департаментын “Ардчиллыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэвлэгдсэн энэ гарын авлагад орсон “манин”, “хооцгон” хэмээх үг хэллэгээс бусад бүх үг хэллэгийг АНУ-ын Gay and Lesbian Alliance Against Defamation буюу GLAAD (http://www.glaad.org/) хэмээх ЛГБТ хүмүүсийн иргэний болон хүний эрхийн байгууллагаас 2010 оны 5-р сард шинэчлэн гаргасан GLAAD Media Reference Guide гарын авлагын наймдугаар хэвлэлтээс сонгон авч, Монгол орныхоо нөхцөл байдал, үг хэллэгийн хэрэглээтэй уялдуулан эмхэтгэн орчуулсан байна.

                                                              
         "Жогжакартын зарчмууд"

Бүх хүн тэгш эрх чөлөөтэй төрдөг ба нэр төр, эрхийн хувьд ч эн тэнцүү байдаг. Бүх хүний эрх түгээмэл, хоорондоо харилцан хамааралтай, уялдаатай, хуваагдашгүй. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл нь хүн бүрийн нэр төр, хүний мөн чанарын салшгүй нэг хэсэг байдаг утгаараа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн үндэс болох ёсгүй.

2006 оны 11-р сарын 6-9-нд Индонези Улсын Жогжакарта хот дахь Гажа Мада Их сургууль дээр олон салбарын хүнийн эрхийн эрх зүйн туршлагатай 25 орны 29 нэр хүндтэй  шинжээчид хуралдан  Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх Жогжакартын зарчмуудыг санал нэгтэй  баталсан байна.  Жогжакартын зарчмууд нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн хувьд хүний эрхийн өргөн хүрээний жишиг хэм хэмжээ, тэдгээрийн хэрэглээг тогтоосон бөгөөд  зарчим бүрт улс орнуудын хэрэгжүүлбэл зохих зөвлөмжийг оруулжээ. Эдгээр нэмэлт зөвлөмжүүд нь НҮБ-ын хүний эрхийн тогтолцоо, үндэсний хүний эрхийн тогтолцоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагууд, санхүүжүүлэгчдэд чиглэсэн юм.  Жогжакартын зарчмууд нь бүх улс орон биелүүлэх ёстой олон улсын эрх зүйн жишиг юм.

Дээрх номуудыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, номын сангууд, сэтгүүлзүйн оюутнуудад үнэгүй тараах бөгөөд PDF хувилбараар http://lgbtcentre.mn/mn/reports-publications/publications/219-2010112300.html  хуудаст бий. 

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189330 
 Энэ сард:13272 
 Өнөөдөр:23 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.