Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.12.03

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага Өвөр Монголын сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаардаж байна.

Шуурхай мэдээ
 
2010 оны 11-р сарын 26-ны өдөр
Эх сурвалж: “Хил хязгааргүй сурвалжлагчид” /Reporters Without Borders / байгууллага

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага монгол сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаардаж байна. Хадаа Өвөрмонголд 15 жилийн хорих ял эдэлж дуусаад, 12-р сарын 10-нд суллагдах юм. Түүнийг дэмжигчдэд хандаж буй байдал нь Хадааг хугацаандаа суллагдах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.
 
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага “Бид, Хадааг суллагдсаныхаа дараа гэр бүлдээ эргэж очих зөвшөөрөл өгөхийг эрх мэдэлтнүүдээс хүсэж  байна” гээд  “Мөн Монгол үндэстний цөөнхийн эрхийг энхийн аргаар онлайнаар хамгаалагчдыг хянаж цагддаг  бүх үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэж мэдэгдлээ. 

Хятадын Монгол үндэстний цөөнхийн эрхийг хамгаалагч Хуучинхүү, Хадааг дэмжигчийг түүнтэй уулзуулах оролдлогыг  онлайнаар хийснийхээ төлөө гэрийн хорионд байгаа аж. Тэр эмэгтэйг 11-р сарын 11-ний өдөр Өвөрмонголын зүүн өмнөд хэсгийн Тунляод гэртээ байх үед нь энгийн хувцастай хоёр  цагдаа баривчилж, Хорчин дүүрэг дэх Олон нийтийн аюулгүй байдлын товчоонд авчирсаны дараа гэрт нь хүргэсэн байна. Үүнээс хойш Хуучинхүүгийн зохион байгуулж буй хөдөлгөөн зогсчээ. 

Хадаа 1995 оны 12-р сарын 10-ны өдөр Монгол үндэстний эрхийг хамгаалах байгууллага байгуулсан, мөн “Өвөр Монголын дуу хоолой” /The Voice of the Southern Mongolia/ нэртэй сэтгүүл эрхлэн гаргасныхаа төлөө баривчлагджээ. Салан тусгаарлах үзэл баримтлан, тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр 1996 онд түүнд 15 жилээр хорих ял оноосон байна. Тэрээр Өвөрмонголын Чифен шоронд ялаа эдэлж байгаа бөгөөд түүнийг байнга дээрэлхэн, доромжилж, хамт хоригдогсод, хамгаалагчид бие махбодид нь халдаж, зохиол бичих, ном сонин уншихыг хориглож байв.  Эмч нар түүнд захын мэдрэлийн болон венийн судасны үрэвсэлтэй гэсэн онош тавьсан боловч түүний өвчнийг эмчлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна. Эхнэр, хүү хоёр нь түүнийг суллах кампанит ажил зохион байгуулсныхаа төлөө төлбөр төлөх болов.

Хадаагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.smhric.org/campaigns.htm  цахим хуудаснаас үзэж болно.

Хуучинхүү 10 гаруй жилийн турш интернэтээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсаар иржээ. Тэрээр  http://www.nutuge.com/, http://www.ehoron.com/, http://www.mongolger.net/ зэрэг цахим хуудасны Монгол оюутан, сэхээтнүүдийн онлайн хэлэлцүүлгийг удирдан зохицуулдаг байжээ. Эдгээр цахим хуудсыг Хятадын эрх мэдэлтнүүд сүүлийн жилүүдэд “салан тусгаарлах үзэл сурталчилсан”, “угсаатны асуудал хэлэлцсэн” хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Цагдаагийн ажилтнууд (http://www.mongolger.net/ цахим хуудасны “Монгол Гэр” хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зогсоосны дараа Хуучинхүүгийн гэрт нэвтэрч, түүний компьютерийн хард дискнээс бүх файлыг нь устгажээ. Цахим хуудсыг үндэслэгч Содмонгол 4-р сарын 17-ны өдөр АНУ-ын Орон нутгийн асуудлын байнгын хэлэлцүүлгийн хуралд оролцохоор явж байхдаа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлагджээ. Тэрээр 3 сарын дараа суллагдсан ч сураг тасарсан.

Өвөрмонгол Хятадын засгийн газрын цагдан хяналтын дор байна. “Улаач” http://www.ulaaq.com/ хэмээх хамгийн сүүлд гарсан цахим хуудсыг зохиолч Наранбилэг үүсгэн байгуулжээ. Цахим хуудасны үйл ажиллагааг нь зогсоон, Наранбилэгийг гэрийн хорионд байлгаж байна.

Өвөрмонголд хараат бус цахим хуудас, хэлэлцүүлэг өнөө хэр байхгүй байна.

Reporters Without Borders
47, rue Vivienne
75002 Paris
France
rsf (@) rsf.org
Phone: +33 1 44 83 84 84
Fax: +33 1 45 23 11 51
http://www.rsf.org/

Англи хэл дээрх эхийг доорх линкүүдээс үзээрэй.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын сүлжээ / IFEX/ http://www.ifex.org/china/2010/11/26/huuchinhuu_house_arrest/

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын  
http://en.rsf.org/chine-tension-in-inner-mongolia-about-25-11-2010,38900.html


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:188082 
 Энэ сард:14223 
 Өнөөдөр:69 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.