Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.22

Fm-vvд биднийг байлдан дагуулсаар байна уу?


Fm-vvд биднийг байлдан дагуулсаар байна уу?

FM-vvдийн тухай Хэвлэлийн хvрээлэнгээс анх удаа хийсэн судалгаагаар
Улаанбаатарчуудын 90 хувь нь дотоодын мэдээлэл авдаг гол эх сурвалж, мэдээллийн
хэрэгслээр телевизийг нэрлэжээ. Удаад нь 40.7 хувиар сонин, харин радио 28.9
хувиар гуравт орсон байна. Гэхдээ энд радиог дотор нь vндэсний, орон нутгийн,
нийслэл доторхи, FM гэх мэтээр ялгавартай хандахад FM нь телевизээс дутахгvй
хvмvvсийг эзэмддэг мэдээллийн хэрэгслээр тодроод байгаа аж.

Хамгийн их сонсогчтой FM радио аль нь вэ? гэсэн асуултад судалгаанд
хамрагсдын хамгийн олон нь буюу 27.1 хувь нь “Улаанбаатар радио-FM 101.7”, удаад
нь 20 хувь нь “Элгэн нутаг-FM 100.1”, Эх-орон залуусын FM 102.1, “Миний Монгол
– FM 100.5” радиостанцууд оржээ. Энэ онд шинээр FM -98.1, FM-99.3, FM-99.7,
FM-99.9, гэсэн дєрвєн радио мэндэлжээ. Vvнээс “Инээмсэглэл”нэртэй FM-99.3 нь
сонсогчдын тоогоор дээгvvр орсон нь тэдний сонирхолыг татах нэвтрvvлэг бэлтгэвэл
тухайн радиогийн рейтинг єсєхєд чухал тvлхэц болдогийг харуулж байна.

Хамгийн сайн мэргэжлийн FM радиогоор “Шинэ долгион” – FM 107.5
19 хувийн саналаартэргvvлжээ. Удаахь байруудад “Улаанбаатар радио- FM 101.7”,
“Элгэн нутаг- FM 100.1”, “Салхи –гэр бvлийн радио FM104.5”, FM 102.5 радионууд
оржээ.

FM радиогийн зар сурталчилгааг та хэр сонсдог вэ? гэсэн асуултад
хамгийн их 43.9 хувь нь бараг сонсдоггvй, дараагийн 33.9 хааяа сонсдог, 14 хувь
нь байнга, 7.8 хувь нь хэлж мэдэхгvй байна гэж хариулжээ.

Радиог хамгийн их сонсдог оргил vе нь 12.00-14.00 цагийн хооронд аж. Vvнийг
улирлаар авч vзвэл гэртээ ихэвчлэн суух євєл, аялал, зугаалга, зуслан гээд зун
сонсогчид их байдаг гэж бид боддог ч єнєєдрийг хvртэл улирлын ялгаа радио сонсоход
их нєлєєлдєг эсэхийг нотлох баримт гараагvй байна. Харин телевизийн хувьд єєр
байдаг аж. Хvйтэн сэрvvнд телевиз vзэгчид олширч улирлын байдал нєлєєлдєг бол
радио сонсогчдод ийм зvйл байхгvй, хvйтэн ч бай, дулаан ч бай радиог сонсож
л байдаг, харин тэдэнд зєвхєн амралтын болон ажлын єдєр гэсэн ялгаа байдаг аж.
Учир нь амралтын єдрvvдэд хvмvvс радиог єдрийн турш тасралтгvй сонсох боломжтой
бол ажлын єдрvvдэд тэгэж vргэлж сонсох нєхцєл бага байх нь мэдээж.

Та ямар нєхцєлд FM радиог сонсдог вэ? гэсэн асуултад судалгаанд
оролцогсдын хамгийн их 26.3 хувь нь автобусанд сууж явахдаа, удаахь 23.2 хувь
нь машин болон таксинд сууж явахдаа, 22 хувь нь гэр орны ажил хийж байхдаа,
16 хувь нь єглєє босохдоо, 11.8 хувь нь гэр бvлтэйгээ цаг єнгєрvvлэхдээ гэж
хариулжээ. Насны хувьд авч vзвэл 60-аас дээш насныхан єглєє босохдоо радио сонсдог
гэж 34.3 хувь нь хариулсан бол 12-19 насныхан буюу хамгийн олон сонсогч болох
41.3 хувь нь ганцаараа байхдаа илvv сонсдог гэжээ. 30 хvртлэх хувь болох 30-49
насныхан FM радиог такси болон машинд сууж явахдаа сонсдог гэсэн байна. Харин
хамгийн их сонирхон сонсдог нэвтрvvлгээр Монголоын рок поп болон зохиолын дууны
хєтєлбєрvvд орж байна.


Эх сурвалж: Єдрийн сонин 2005.11.21

Dailynews@mongol.net




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173057 
 Энэ сард:14076 
 Өнөөдөр:79 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.