“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 9 дүгээр сарын 1-ээс Монгол дахь Их Британы Умард Ирландын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Төсөл нь олон нийтийн болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдлэгийг сайжруулж, иргэдийн хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлэн ажиллах юм.
• Хүний эрх, эрх чөлөө болон НҮБ-ийн хүний эрхийн механизмуудын талаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг ашиглах
• Хүний эрхийн зөрчлийн баримтуудыг дотоод, гадаадын хүй олонд танилцуулах
• Хүний эрхийн хамгаалагч бүлгүүдийн дуу хоолойг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх
• /UPR/ Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн явцад олон нийтийн анхаарлыг хандуулах
• Мэдээллийг хүний эрхтэй холбон авч үзэх
Төслийн дэлгэрэнгүйг: http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=376