Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2010.12.01

Дэлхийн 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 76-рт бичигджээ

Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” /Reporters without borders/ байгууллага Дэлхийн 2010 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргаснаа олон нийтэд мэдээллээ. 2010 онд 178 орон хамрагдсанаас Монгол улс 76-рт бичигджээ.

Дэлхийн 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргахдаа 2009 оны 9-р сарын 1-нээс 2010 оны 9-р сарын 1-нийг хүртэл хугацааны хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн байдалд тулгуурлан 43 асуулгаар тухайн улсын хэвлэлийн эрх чөлөөний байдлыг үнэлсэн байна. Эдгээр асуулгад  аллага, шоронд хоригдох, бие эрхтэнд халдах, заналхийлэх, цагдан хянах, мөрдөх, дарамтлах,  сонины дугаар хураах зэрэг сэтгүүлчтэй шууд холбоотой болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зөрчлүүдийг багтаасан байна. Мөн тухайн улс бүрт өөрийгөө цагдан хянах түвшин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шүүмжлэх болон эрэн сурвалжлах чадамжийг хэмжиж тогтоожээ. Сүүлийн үед нэмэгдэх болсон санхүүгийн дарамт шахалтыг мөн эцсийн онооны үнэлгээнд авч үзсэн байна.  Асуулгад хэвлэл мэдээллийн хэрэгслийн хууль эрх зүйн орчин, тухайлбал, тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төр засаг илүү эрх мэдэл олгож байгаа эсэх, хэвлэл мэдээлэл хэрхэн зохицуулагддаг зэрэг асуудлуудыг мөн оруулжээ.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага нь индексийн асуулгыг 5 тив дэх   үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний түнш 15 байгууллага, мөн дэлхий даяар ажилладаг 140 сурвалжлагч, судлаач, хуульч, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчдөөр дамжуулан авдаг байна.

Монгол улс  “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан Дэлхийн 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний  индексээр 76-рт  бичигджээ. Энэ нь  2009 оныхтой харьцуулахад Монгол улс улсад хэвлэлийн эрх чөлөөний байдалд харьцангуй ахиц гарсан гэж үзэж байгаа юм байна.

Дэлхийн 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний  индекс

Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 2009 онд 96, 2008 онд 93, 2007 онд 74-рт бичигдэж байжээ. Өмнөх онуудын Хэвлэлийн эрх чөлөөний индексийг энд дарж үзнэ үү.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” нь дэлхий даяар мэдээлэл олж авах, мэдээллийн  эрх чөлөөг дэмжин, хамгаалдаг олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь Парис хотноо төвтэй бөгөөд Берлин, Брюссель, Женев, Мадрид, Монреаль, Нью-Йорк, Стокгольм, Вена, Вашингтон зэрэг 9 хотод байнгын төлөөлөгчийн газартай, дэлхийн 5 тивд 140 гаруй сурвалжлагчаа ажиллуулдаг юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160134 
 Энэ сард:15165 
 Өнөөдөр:79 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.