Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.22

Cэтгvvлч Ц.Дашдондовтой уулзаж, радио телевизийн талаар яриа єрнvvллээ


ШУА -Хэл зохиолын х vрээлэнгийн хvндэт доктор, Олон нийтийн радио телевизийн vндэсний зєвлєлийн гишvvн, сэтгvvлч Ц.Дашдондовтой уулзаж, радио телевизийн талаар яриа єрнvvллээ.


Монголын vндэсний радио, телевизийг олон нийтийн болгохын зайлшгvй гэд ги йг олон жил ярьсан. Энэ парламентын гол гавьяа Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг баталж єгсєнд байж ч магадгvй. Гэхдээ энэ асуудлаар таны бодлыг дахиад сонсмоор санагдлаа?


Монгол Улс чєлєєт зах зээлд шилжээд 10 гаруй жил болж байна. Улс тєр, гадаад бодлого, эдийн засаг, тэр ч байтугай гадаад худалдаа либералчлагдлаа. Уг нь энэ бvхнээс тvрvvлж хэвлэл мэдээлэл либералчлагдах ёстой. Гэтэл энэ vйл явц тун хожуу хийгдлээ. Одоо харин Монголын vндэсний телевиз, радио нь Олон нийтийн телевиз, радио болж байна. Vvнд гайхаад, vvнийг ойлгож ядаад байх хэрэггvй. Болох ёстой юм болж байгаа нь тэр. Гэхдээ саалийн ферм, малын хашаа хороо хувьчилж байгаа аятай хэт уулгалан дайрч, хялбарчилж хандаж болохгvй. Яагаад гэвэл телевиз, радио гэдэг нvсэр нарийн бvтэцтэй онцгой объект. Байшин барилга нь гэхэд дєрвєн давхар, 300 гаруй єрєє тасалгаатай. Vндсэн хийгээд vл хєдлєх хєрєнгє нь гурван тэрбум гаруй тєгрєг, эргэлтийнх нь хєрєнгє хэдэн арван сая тєгрєгєєр хэмжигдэнэ. Ажиллагсад гэхэд 900 гаруй. Зєвхєн vйлчлэгч цэвэрлэгч 60 хvн байна. Vзvvлж харуулдаг зvйл, явуулдаг vйл ажиллагаа нь тун олон талтай агаад нарийн чимхлvvр. Ингэхээр радио, телевизийг олон нийтийн болгож, либералчлахад туйлын хариуцлагатай нягт нарийн хандах хэрэгтэй. Нєгєєтэйгvvр энэ бол цэвэр мэргэжлийн vvднээс шийдэх шаардлагатай. Асуудлыг авч vзэхдээ ажил хэргийн мэдлэгтэй, асар болгоомжтой, бодлоготой хандах ёстой. Телевиз, радиог тєр, засгийн мэдлээс гаргаад олон нийтийн болгоход эхнээсээ баримталх зарчим нь юу вэ гэхээр санхvvгийн хувьд бие даалгах явдал. Тэгэж байж хараат бус байдал нь баталгаажина.


Санхvvгийн хувьд бие даагаагvй байж vйл ажиллагааны хувьд биеэ даана гэж байхгvй. Энэ бол аксиом. Англиар хэлбэл “ Without financial independence, the press cannot be independent ”. Олон улсын сэтгvvл зvйн практикт яг ингэж томъёолдог. Би тvрvvнд хэллээ шvv дээ. Мэргэжлийн юмыг мэргэжлийн тvвшинд хийх. Тvvнээс биш миний бодоход, бидний vзэж байгаар, тийм баймаар гэх зэргээр таамаг маягаар баримжаалсан байдлаар хандаж болохгvй. Vvнтэй холбогдуулж зарим зvйлийг тодотгоё. Азид AMIC гэж Сингапурт тєвтэй томоохон байгууллага бий. AMIC гэдэг нь “Asian Media Information and communication centre” гэсэн vг л дээ. Азийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хийгээд тэр чиглэлийн судалгааны тэргvvлэх сvлжээ юм. Энэ байгууллагын ээлжит хуралдааны 14 нь єнгєрсєн сард Бээжинд боллоо. Тэнд Ази дахь шилжилтийн vедээ байгаа орнуудын хэвлэл мэдээлэл тэр дундаа электрон хэвлэл мэдээлэлд ихээхэн анхаарал тавьсан. Монголын хувьд маш их холбоотой. Энэчлэн ABU (Asia Pacific Broadcasting Union) гэсэн бас чухал байгууллага Азид бий. Тэндээс гаргадаг лавлах материал нь дан радио, телевизийн тухай байдаг. Энэ бvгдийг анхаарч, шимтэж судлахгvйгээр зєвхєн миний бодоход, зєвхєн бидний vзэж буйгаар гэж яриад байх нь хангалтгvй. Одоо чинь аливаад мэдлэгээр хандаж, ухаанаар шийдэж, ур чадвараар залж, философиор сэтгэх болсон цаг шvv дээ. Энд би дэлхийд алдартай Би-Би-Си нэмж зориуд дурдмаар байна. Цаашилбал АНУ-ын Пи-Би-Эс, Австралийн Эй-Би-Си, Япоын Эн -Эйч- Кэй, Германы Эй-Ар-Ди, Зэт-Ди-Эф, Канадын Си-Би-Эс, Солонгосын Ки-Би-Эс-ээс авч хэрэглэх зvйл нэлээд бий. Тэрчлэн Данийн єргєн нэвтрvvлгийн корпорациаас суралцах зvйл багагvй бий. Европт алдартай сэтгvл зvйн сургууль Данид байдаг нь санамсаргvй зvйл биш.


Ингэхэд олон нийтийн радио, телевиз байгуулахыг тэнд ажиллагсад хэрхэн хvлээж авсан бэ?


Мэдээж хэрэг бvгд нэг янзаар хvлээж авагvй л дээ. Хvмvvсийн хандлагыг бvхэлд нь хоёр хэсэгт хувааж vзэж блоохоор. Нэг хэсэг нь ихээхэн эмзэглэж, цочирдож дургvйцэх, хажиглаж тєвєгшєєх маягтай байхад нєгєє нь огт ондоогоор олзуурхаж баярлах байдалтай байв.


Сэтгэл зvйн барьер гэж нэг айхватар юм байгаа л даа. Тэрнийгээ давах гэж зарим нь зvдэрч байх шиг байна. Тэгэхдээ тэнд ажиллагсад бvгдээрээ хуучнаа санагалзаж ностальги болж байна уу гэвэл тиймгvй.


“Ашгvй нэг эрх чєлєєтэй боллоо. Ажиллахыг vзvvлээд єгнє. Хэн болохоо, юу хийж, санаж сэдэж чадахаа харуулж єгнє єє” гэж байгаа хvн ч байна. Байгуллагын хувьд гэвэл хуучнаас шинэд шилжих шилжилт зовиур шаналгаатай, хvнд хэцvv байж мэдэхээр. Хvн хоорондын харилцаа, сэтгэл зvйн талаас нь авч vзвэл шинэ сэтгэлгээний хvчтэй давалгаа, зvйрлээд ярих юм бол сэтгэл зvйн том цунами тэнд мэдрэгдэж байна. Энэ бол муу юм биш. Энэ дундаас бид хvнээ таньж авахад, хэн нь чухам хэн бэ гэдгийг мэдэхэд хэрэг болж байна.


Телевиз, радиогийнхан техник технологи хуучирснаас хамаг зvйл шалтгаалдаг гэцгээдэг. Тэгэхээр урдаар vvнийг сайжруулах ёстой биш vv?


Техник хэрэгсэл нь хуучирсан нь vнэн. Гэхдээ тэрнээс дутуугvй хуучралт хvмvvсийн сэтгэлгээнд байж мэднэ. Сэтгэлгээнд дорвитой шинэчлэл хийгдэх юм бол аяндаа хєрєнгє мєнгє олох эх vvсэр нээгдэнэ. Хєрєнгє мєнгєтэй болсон цагт хvмvvсийн амьдрал сайжирна, шинэ техник технологи ч нэвтэрнэ. Манайд ойлгоогvйгээ буруу, хийж чадаагvйгээ бололцоогvй, санаанд тохироогvйгээ байж болшгvй, санал зєрснєє дайсан мэт vздэг дутагдал байдгийг энэ удаад давтахгvй байвал зvгээрсэн.


“Єнєєдєр” 2005.11.6


www.mongolnews.mn


mntoday@mobinet.mn


 



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173161 
 Энэ сард:14180 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.