“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд 2010 оны 12-р сарын 13-наас 17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд тус сумын иргэд, төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд сумын 20 иргэн, 30 төрийн албан хаагчид оролцлоо.
Сургалт нь иргэдэд авлигатай тэмцэхэд мэдээллийн эрх чөлөөний гүйцэтгэх үүрэг, ил тод, сайн засаглалын ач холбогдол, төрийн мэдээллийг олж авах тухай ойлголт, үзэл санааг таниулж мэдрүүлэх, төрийн албан хаагчдад олон нийтэд мэдээлэл хүргэх тэдний үүрэг, иргэдийн санал хүсэлтэд хэрхэн зохистой хариу өгөх талаар сайн мэдлэг олгох зорилготой байв.
Сургалтанд оролцогчдод Авлигатай тэмцэх газрын сургалт судалгааны албаны дарга Б.Батзориг “Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг зохицуулсан Монгол Улсын хууль тогтоомж”, “Авлигын ойлголт, төрөл хэлбэр, хор уршиг, түүнтэй тэмцэх арга замууд”, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Мэдээллийн эрх чөлөөний үндсэн ойлголт, зарчмууд”, “Иргэдийн оролцоо, төрийн иргэнд үйлчлэх үүрэг” зэрэг сэдвээр хичээл заав. Сургалтын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
Сургалтанд оролцсон иргэдийн саналаар Засаг даргын тамгын газар, сумын эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээнд мониторинг хийхээр тогтож Ё.Цэцгээ, Б.Сандаг, Л.Мөнхбаатар, Н.Лхагвадорж, С.Баярцэцэг, Г.Орхон нар мониторчоор сонгогдов.
Сургалтын сүүлийн өдөр мониторчид мониторингийн арга зүй тодорхойлох, мэдээлэл нэгтгэх, боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мониторингийн тайлан хэрхэн бичих талаар сурганд хамрагдлаа. Мониторинг 3 сарын хугацаанд буюу 2010 оны 3-р сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг энд дарж үзээрэй.