Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |   |   |   |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » “Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2011.01.22
Сэтгүүлчдийн фокус группын уулзалт
Эрх зүйн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийн фокус групп байгуулах анхны уулзалт 2011 оны 01-р сарын 21-ний Баасан гарагт ХЗДХЯ-ы 102 тоот уулзалтын танхимд болов.
Уулзалт нь хууль эрх зүйн асуудлаар мэргэшин ажилладаг, энэ талаар мэргэших сонирхолтой сэтгүүлчдэд эрх зүйн дунд хугацааны хөтөлбөр, түүний хүрээнд хийх ажлуудыг танилцуулж, цаашид анхаарах үндсэн чиглэл, хүрээг тохиролцох, хууль эрх зүйн асуудлаар бичдэг сэтгүүлчдийн өмнө тулгардаг бэрхшээлийг тодруулах зорилготой байлаа.
Уулзалтанд цаашдаа фокус группийн гишүүн болж сургалтанд хамрагдан ажиллах 11 сэтгүүлч, нийт 18 хүн оролцов.
Уулзалтанд оролцогсод хөтөлбөрийн дагуу гурван үндсэн асуудлыг хэлэлцэж, уулзалт дараахь үр дүнд хүрлээ. - Сэтгүүлчид “Эрх зүйн сургалт, сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хийх 8 аяны үндсэн чиглэлтэй танилцаж, “эрх зүйн боловсрол”-гэдэг агуулгын хүрээнд юуг авч үзэх талаар мэдээлэлтэй болов. - Хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй сэтгүүлчдэд тулгардаг асуудлуудыг тодорхойлов. Ингэснээр энэ чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид цаашид мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь үзүүлж олох дэмжлэг, ялангуяа ямар төрлийн сургалт хэрэгтэй болохыг тодруулж гаргав. - “Эрх зүйн сургалт, сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулах фокус группийн сэтгүүлчдэд зориулан зохион байгуулах сургалтын агуулга, сэдвийн талаар тодорхой болов.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 174912 | Энэ сард: | 13399 | Өнөөдөр: | 16 |
|
|