Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.02.01

ЮНЕСКО, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ирээдүйг хэлэлцэв

ЮНЕСКО, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хоёрдугаар бага хурлыг 2011 оны 1-р сарын 26-27-ны өдрүүдэд Парис хотноо  зохион байгуулсан байна.  Интернетээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдал, дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдлыг судлахад анхаарлаа хандуулсан энэ хуралд 150 гаруй хүн биечлэн оролцож, 255 гаруй хүн webcast-аар шууд холбогдон оролцжээ.  

ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Ирина Бокова Олон улсын бага хурлыг нээж үг хэлсэн байна.  Тэрээр шинэ зуунд бий болж буй боломж нь олон нийтэд мэдээлэл түгээдэг хүмүүсийн аюулгүй байдалд сорил болж хоорондоо зөрчилдөж байгааг онцлон тэмдэглээд “бид мэдээлэл, мэдлэг солилцох шинэ хүрээг нээх, мэдээлэл хүртэх боломжийг дэмжих арга замыг шинэчлэх хэрэгтэй байна.  Энэ  нь иргэд нийгэм, улс төрийн амьдралд оролцох эрхтэй болоход чухал  юм. Интернет асар их боломж олгож байгаа ч, бүгдэд хүртээмжтэй байх хэрэгтэй. Бүх хүнд ойлгомжтой байна гэдэг нь хямд, хялбар байхыг хэлнэ” гэж тэмдэглэв.

Ирина Бокова Хүний үзэл бодлоо илэрхийлэх тулгуур эрхийг хамгаалах нь эцэс төгсгөлгүй үйл явц юм. Иймд энэ эрхийн зөрчлийг үл хүлцэж, ЮНЕСКО-ийн Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар явуулж байгаа ажилд нэгдэхийг уриалжээ.

Олон улсын бага хурлын эхний өдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний байдлын талаар хэлэлцжээ.  Африкийн сэтгүүлчдийн холбоо, Зүүн өмнөд Азийн Хэвлэлийн эвсэл, Сэтгүүлчдийг хамгаалах хорооны төлөөлөгчид тус тус илтгэл тавьсан байна. Тэд  Латин Америк дахь сэтгүүлчдийн аюулгүй байдал, Арабын ертөнцийн хэвлэлийн эрх чөлөөний байдал, Ойрх Дорнодод мэдээлэл түгээхэд хиймэл дагуулын телевизийн нөлөө, интернетээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тулгарч байгаа бэрхшээл, олон нийтийн хэвлэл мэдээллийн загварыг интернетэд ашиглахад тулгарч байгаа бэрхшээл зэрэг олон чухал асуудлыг  хөндөн  ярьсан байна. 

Бага хурлын үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ирээдүйг хэлэлцээд зогсохгүй иргэний нийгэм, засгийн газар хоорондын харилцааг хөхиүлэн дэмжсэнийг ЮНЕСКО сайшааж цаашид дэмжихээ илэрхийлжээ.  

Хоёр дахь өдөр буюу 2011 оны 1-р сарын 27-нд бага хурал “Европын сэтгүүл зүйн ёс зүй ба өөрийн зохицуулалт: Шинэ хэвлэл мэдээлэл, хуучин бэрхшээл” сэдвийн хүрээнд болжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр Балкан, Скандинавын хойгийн орнуудын Хэвлэлийн Консулуудын туршлага, Нидерландын Хэвлэлийн Консул, Румыний Хараат бус сэтгүүл зүйн төв, Босни Герцеговины Хэвлэлийн Консул, Турк, Данийн Омбудсмены төлөөлөгчид өөрийн зохицуулалтын талаар хувийн туршлагаасаа хуваалцан, уншигчдын итгэлийг хүлээхэд ашиглаж байгаа янз бүрийн аргуудаасаа  танилцуулжээ.

Интернетийн эринд хувийн нууцын талаарх үзэл бодол өөрчлөгдөж байгаа талаар ч бага хурлын үеэр яригдсан байна.

Дэлгэрэнгүйг:

http://portal.unesco.org/ci/en/ev.php-URL_ID=31190&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html

 

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.