Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |   |   |   |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » “Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2011.03.14
Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааны зөвлөмж гаргав
"Глоб Интернэшнл" ТББ-аас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ХЗДХЯ-ны хэрэгжүүлж буй “Хууль эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах нь” төслийн хүрээнд эрх зүйн дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааны зөвлөмж өглөө.
Энэхүү мэдээлэл, сургалт, сурталчилгааны баримт бичгийг боловсруулах явцад нийт 100 гаруй хүнийг шууд, 600 гаруй хүнийг судалгаагаар дамжуулан шууд бусаар үйл ажиллагаандаа татан оролцууллаа. Энэхүү зөвлөмжид мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааны сонирхогч талуудын оролцоог хангаж, зорилтот бүлгүүдэд бүрэн чиглэхийг хангаж ажиллахыг чармайсан бөгөөд үүний тулд олон хэлбэрийн, тал бүрийн судалгааг хийсэн болно.
Мэдээлэл сурталчилгааны сайн төлөвлөгөө боловсруулахын тулд иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийн хэрэгцээ шаардлагыг нэн түрүүн тогтоохыг зорьж, хэвлэл мэдээллийн төрөл бүрийн хэрэгслээр хууль, эрх зүйн мэдээ, мэдээлэл хэр хэмжээтэй нийтлэгдэж буйг судлан гаргахаар судалгааны тоон арга, баримт бичгийн судалгаа, мониторинг хийх аргуудыг ашиглав. Үүнд: - Түүвэр судалгааны санал асуулга /Тоон аргаар судалгаа хийхдээ үндэсний хэмжээнд хийж буй судалгаанд нэг шинжийн бүлэгт 50-100 хүн хамруулдаг практикийг баримтлан нийт 500 хүнээс түүвэр судалгаа авав/ - Өдөр тутмын 5 сонины нэг сарын бүх дугаарт мониторинг - Орон даяар нэвтэрдэг 5 телевизийн хагас сарын бүх нэвтрүүлэгт мониторинг - Интернетийн орчинд хууль эрх зүйн тодорхой утгаар хайлт - Нийтийн номын сангуудад баримт бичгийн судалгаа, дүн шинжилгээ Мөн судалгааны өөр хэлбэрүүд болох нас насны бүлгийн хүмүүстэй ажилладаг, эсвэл нас насны бүлгийн төлөөллийг багтаасан “Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, үйлдвэрлэх, түгээх нь” зөвлөлдөх уулзалт, Сэтгүүлчдийн фокус группийн уулзалт, Мэргэжилтнүүдийн уулзалт зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулав.
Дунд хугацааны хөтөлбөрт дурдсан 8 үнэт зүйлийн хүрээнд хийх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлуудын цар хүрээг тодорхойлох, нийтэд хүрэхүйц зөв мессежийг сайн боловсруулах, байгаа боломждоо тулгуурлан аль болох олон талт үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд үнэт зүйл бүрийн ажиллах цар хүрээг тодорхойлохыг юуны өмнө анхаарсан болно. Ингээд зөвлөх ажлын хүрээнд хийсэн уулзалт, сургалт, судалгааны үр дүнд “хууль, эрх зүйн сурталчилгааны хүрээ”, “найман үнэт зүйлийн хүрээ” гэсэн хоёр зүйлийг дараахь байдлаар тодруулан гаргаж авсан бөгөөд эрх зүйн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд энэхүү хүрээнд ажиллахыг зөвлөв.
Зөвлөмж нь “Судалгааны үр дүнгийн товч танилцуулга”, “Олон нийтэд мэдээлэл хүргэхэд анхаарах зөвлөмж”, “Мэдээлэл, сурталчилгаанд зориулсан уламжлалт, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах бүтээгдэхүүн, түлхүүр мессэж”, “8 аяны хүрээнд хийх боломжит ажлууд, анхаарах зүйлүүд, хэвлэл мэдээллийн аяны хугацаа, агуулга” гэсэн дөрвөн бүлэгтэй бөгөөд баримт бичигт “Хэвлэл мэдээллийн сурталчилгааны төлөвлөгөө”, “Зөвлөлдөх уулзалтаас гарсан бүх мессежүүд”, “Зөвлөлдөх уулзалтаас гарсан тойм мэдээллүүд /насны онцлог, үнэт зүйлсийн талаарх насны онцлог/”, “Мэргэжилтнүүдийн уулзалтаас гарсан мессеж болон үйл ажиллагааны хүрээнд оруулах санаа” гэсэн мэдээллүүдийг хавсаргасан юм.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 174912 | Энэ сард: | 13399 | Өнөөдөр: | 16 |
|
|