Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.11.23

Сэтгvvлч Го.Бадарч хэвлэлийн бага хурал хийв

Монголын Vндэсний телевизийн “Хар цагаан” нэвтрvvлгийн сэтгvvлч Го. Бадарч 11 дvгээр сарын 23-нд тус телевизийн мэдээллийн тєвд сэтгvvлчийн эрхийг боогдуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
“Монголын сэтгvvлчдэд чєлєєтэй ажиллах боломж алга. Хийсэн ажлынхаа тєлєє шvvхэд дуудагдаж байна” гэсээр Го. Бадарч хэвлэлийн бага хурлаа эхэллээ.
“Тєгс интернэшнл” компанийн сvлжээгээр худалдаж байгаа тураах vйлчилгээтэй Herbolife эмийг хэрэглээд 10 кг жин нэмж, 4000 хvртэл доллароор хохирсон тухай зарим хэрэглэгчийн ярилцлага мєн тус компанийн євчин оношлох аппарат ердєє компьютер программчлал тєдий бєгєєд євчнийг буруу оношлон хэрэглэгчийг тєєрєгдvvлж байгаа талаар компанийн удирдлагад мэдэгдсэний тєлєє зодуулсан гэх эмч Мєнхнасангийн ярилцлага бvхий “Хар цагаан” нэвтрvvлгийг энэ оны дєрєвдvгээр сард Монголын Vндэсний телевизээр гаргажээ.
“Сэтгvvлчийн хувьд алдаа оноо байж болох авч манай нийгэм эдийн засгийн хэлтэс ирсэн мэдээллийг 3-6 сар шалгаж баталгаажуулсны дараа нэвтрvvлгээ бэлтгэж, цацдаг. Гэтэл нотлох баримтанд тулгуурлан бэлтгэсэн энэ нэвтрvvлгийг няцаан Монголын ММ агентлагаар “Тєгс интернэшнл” компанийн сvлжээгээр борлуулж байгаа энэ эм сайн vйлчилгээтэй тухай тєлбєртэй нэвтрvvлэг цацсан. Мєнгєнєєс болж ийнхvv тєлбєртэй няцаасан нэвтрvvлэг цацаж байгаа нь редакцийн нэгдсэн бодлого vгvйлэгдэж байгааг харуулж байна гэж Го.Бадарч дурдаад, єєрийг нь буруутгаж байгаа нэвтрvvлгийг сэтгvvлчдэд vзvvлэв.
Єнгєрсєн дєрєвдvгээр сард нэвтрvvлэг гарснаас хойш хагас жилийн дараа буюу єнгєрсєн баасан гаригт Го.Бадарчийг бусдын нэр тєр гутаасан хэргээр Баянгол дvvргийн шvvхэд дууджээ. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шvvх хурал маргааш Баянгол дvvргийн шvvхэд болно.
“Телевизэд зєвхєн “Улс тєрийн сонин”-ы эрхлэгч Г.Уянга болон Монголын vндэсний телевизийн “Хар цагаан” нэвтрvvлгийн сэтгvvлч миний бие эрэн сурвалжлах сэтгvvл зvйгээр мэдээ, материал бэлтгэдэг. Телевизийн тvvхэнд сэтгvvлчийг шvvхэд дуудсан анхны тохиолдол нь энэ юм” гэж Го. Бадарч ярив.
Энэ vеэр “Монголын мэдээ” сонины ахмад сэтгvvлч Жамъяан сэтгvvлчдэд хандан “Vнэний тєлєє явж байгаа нэгнийгээ дэмжих, тэдний эрхийг хамгаалах байгууллага идэвхтэй ажиллахыг” уриалсан юм.






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173161 
 Энэ сард:14180 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.