Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр: “21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, Шинэ саад бэрхшээл”

ЮНЕСКО-гийн санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын гурванд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.

ЮНЕСКО,  2011 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, Шинэ саад бэрхшээл” сэдвийн дор тэмдэглэхийг уриалж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүн, НҮБ-ын хүний эрхийн комиссар Нави Пиллей, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова нар  дэлхийн улс орнуудад хандан  ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ  гаргажээ.

Илгээлтэнд:
              - Хэвлэл мэдээллийн салбар танигдахын аргагүй өөрчлөгдсөн ч зорилт хэвээр
              - Мэдээлэл харилцааны шинэ технологи шинэ боломж олгосон. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зарчим адил үйлчилнэ
              - Хуучин байсан хязгаарлалтын зэрэгцээ мэдээллийг шүүлтүүртэх, цагдан хянах,  албадан зогсоох шинэ оролдлого
              - Интернэт дэлхий даяар олон нийтийн мэдээллийн эх сурвалж болсон учир онлайн сэтгүүлчдийг хамгаалах
              - Хэвлэл, агаарын долгион, онлайны талбарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийг засгийн газруудад уриалав.

Түүнчлэн  хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооны хамтран баталсан  Уэндхукийн тунхаглалын 20 жилийн ой тохиож байна.

Уэндхукийн тунхаглал нь хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн зарчмыг тунхагласан чухал баримт бичгийн нэг юм.
Тунхаглалын
“2-р зүйл. Хараат бус хэвлэл мэдээлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ
3-р зүйл. Олон ургальч хэвлэл мэдээлэл гэж аливаа хэлбэрийн монополь алга болж, аль болох өргөн хүрээтэй санаа бодлыг илэрхийлдэг аль болох олон тооны сонин, сэтгүүл, тогтмол хэвлэлтэй байхыг хэлнэ” хэмээн заасан юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189057 
 Энэ сард:12999 
 Өнөөдөр:36 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.