Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Төсөл болон хөтөлбөрүүд » Олон нийтийг чадавхижуулах » "Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2011.04.28
Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэдэд төслийн явцыг танилцуулав
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас авлигыг хязгаарлахын тулд орон нутгийн засаг захиргааны ил тод байдлыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” төслийн үйл явцыг танилцуулах дугуй ширээний ярилцлагыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд 2010 оны 04-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтанд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, төслийн туслах Ч.Энхбаяр, сумын 36 иргэн, төрийн 14 албан хаагч оролцов.
Ярилцлагын эхэнд "Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Баянхутаг суманд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдсэн ажлын талаар танилцуулав.
 |
Ярилцлагын үеэр Баянхутаг сумын Засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээ, Сумын эмнэлэгт хийсэн “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ын хэрэгжилтийн мониторингийн дүнг мониторингийн багийнхан, Хэнтий аймгийн “Нийгмийн дэвшил” ТББ-ын ажилтан Ц.Алтантуяа суманд хийсэн Авлигын тандалтын судалгааны дүнг танилцуулсан.
|
Төслийн хугацаанд Сумын засаг даргын тамгын газар Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу Мэдээллийн самбар, “Төрийн үйлчилгээ авахтай холбоотой бүрдүүлэх материалууд” самбар шинээр хийж, мөн ЗДТГ-ын албан хаагчдын өрөөний хаалган дээр нэр, албан тушаал, эрх үүрэг, холбоо барих утас зэргийг бичиж иргэдэд ил тод байрлуулсан байв.

|

|
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага төслийн хүрээнд шинээр нээж өгсөн Баянхутаг сумын мэдээллийн www.bayankhutag.mn вэб сайтаа танилцуулж домайн нэр, хостингийн үйлчилгээний жилийн турш ажиллуулах эрхийг сумын Засаг дарга Г.Энхбатад хүлээлгэж өгөв. |
Хэнтий аймгийн Баянхутаг сумын багийн засаг дарга нарын дунд ажлын хэрэгцээнд нь зориулж суурин компьютер бэлэглэсэн юм.
|
|
|
|
|
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204756 | Энэ сард: | 18819 | Өнөөдөр: | 39 |
|
|