Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.02

“Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний 2010 оны шагнал гардууллаа

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  2009 оноос эхлэн олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, байгууллагад олгож байх “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал бий болгосон юм. 

“Үнэний төлөө”  хэвлэлийн эрх чөлөөний  2010  оны  шагналыг  “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа, “Өдрийн сонин”-ы  Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн  албаны хамт олонд олгохоор шийдвэрлэснээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!” арга хэмжээний үеэр гардууллаа.

“Зууны мэдээ” сонин нь 2010 оны 8 сараас хойш Монголд өрнөж  байгаа хүний наймаа болон насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа талаар 20 гаруй цуврал нийтлэл, сурвалжлага нийтэлсэн.  Тус сонины эрэн сурвалжлах алба болон сэтгүүлч Д.Болормаа нь сэтгүүлзүйн энэхүү цуврал эрэн сурвалжлах ажлын хүрээнд бага насны (дунд сургуулийн 14-15 насны сурагчид) охидын онгон биеийг 500 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгааг илрүүлсэн. Сэтгүүлч Д.Болормаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлээд байгаа юм.

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн албаны хамт олны “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ”  цуврал нийтлэлүүд жинхэнэ утгаар нь эрэн сурвалжилж олсон мэдээллээ зоригтой гаргаж тавьсан  нь Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд том тэсрэлт болсон билээ. Эрэн сурвалжлах албаны дарга Д.Мөнгөндалай хамт олноо төлөөлөн шагналаа гардаж авлаа.


Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны шагналыг “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Х.Намуун-Уянга нарт

Хэвлэлийн эрх чөлөөний анхны шагналыг 2008 оны 7-р сарын 1-ний үймээний үеэр гэмдэж бэртсэн  хэвлэл мэдээллийн салбарын 8 ажилтанд олгосон юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195811 
 Энэ сард:16968 
 Өнөөдөр:52 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.