Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.09

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байна

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 оны 5-р сарын 9-ний өдрийн 11.00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд Хэвлэлийн бага хурал хийж   “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг  батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

 

                                                                                                                                                           Хэвлэлийн мэдээ
Огноо: 2011 оны 5-р сарын 9-ний өдөр
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч,  МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
Долгорын Чулуунбаатарыг  батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байна

              “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч,  МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Долгорын Чулуунбаатарыг  2011 оны гуравдугаар сарын 24-ний өдөр цагдан хорьжээ. Түүнийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “2008 онд бусадтай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчилж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг  зөрчиж, НӨҮГ-ыг үрэгдүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй холбогдуулан  яллагдагчаар татсан байна. 
               “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Д.Чулуунбаатарыг цагдан хорих хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж,  нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарсан байхад үл тоомсорлох, сэтгэл санааны хувьд дарамт учруулах, эргэлт уулзалтыг цаараглах, батлан даалтад гаргах хүсэлтэд удаа дараа татгалзах зэргээр  хүний  эрх, эрх чөлөөг зөрчиж буй үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших,  УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж. Бямбадорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа М.Ганхүү, Нийслэлийн шийдвэр  гүйцэтгэх албаны  дарга, хурандаа Д.Ганбат  нарт хандаж мэдэгдэл хүргүүлж байна. Мэдэгдэлд:

                     Өмч хувьчлал, түүнчлэн зах зээлийн үед илэрч байдаг өр авлагын зөрчлийг иргэн Л.Сэргэлэнтэй байгуулсан гэрээнээс харахад Иргэний журмаар шийдвэрлэгдэх иргэний хэрэг маргаан гэдэг нь тодорхой байна. Ийм байтал  хүний эдлэх эрхийг үл ойшоох шалтгаанаар хязгаарлаж буй зэрэг нь эл хэргийг цаанаа дээрээс захиалгын гэж болох улс төрийн сэдэлттэйгээр эрүү үүсгэн шалгаж байгаа гэх болгоомжлол  мэдрэгдэж байна.
                    2011 оны тавдугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын хурлаар “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын менежементийн гэрээний комиссын 2008 оны 75 тоот тогтоолоор баталсан өмч хувьчлалын үр дүнг гэнэт  яаравчлан хэлэлцэж,  менежементийн багийн хувьчлалыг хүчингүй болгосон нь гайхал төрүүлж байна. Энэ нь менежементийн баг,  2008 оны есдүгээр сарын 12-нд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний хариуцлагыг эрх чөлөө нь хязгаарлагдмал байгааг далимдуулан  ганцхан Д.Чулуунбаатарт үүрүүлэн тохох санаархал ч байж болзошгүй. Цагдаагийн газрын шалгаж дуусаагүй байгаа өмч хувьчлалын асуудлыг Нийслэлийн өмч хувьчлалын комисс яаравчлан хүчингүй болгосныг Төрийн өмчийн хороо зайлшгүй анхаарах ёстой.

                 Д.Чулуунбаатарын өмгөөлөгчид энэ хугацаанд түүнийг батлан даалтад гаргуулахаар Улсын Мөрдөн Байцаах Газар, Нийслэлийн Прокурорын Газар, Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан нийтдээ 9 удаа хүсэлт гаргасан боловч өнөө хэр энэ асуудал шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэрэгт холбоотой гэгдэж  байгаа бусад хүмүүс гадуур байцаагдаж, иргэнийхээ бүх эрхийг эдлэх боломжтой байхад харин түүний үг, үзэл санаа олон нийтэд хүрэхгүй хаалттай байгааг харгалзан иргэндээ адил тэгш боломж олгох ардчилсан ёсны үүднээс Д.Чулуунбаатарт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох хүсэлт тавьж байна.

               Д.Чулуунбаатарын 2011 оны тавдугаар сарын 4-ний өдөр батлан даалтад гаргахыг хүссэн сүүлийн өргөдлийг хуулийн хугацаанд нааштай шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Цаашид бид НҮБ, хүний эрхийн олон улсын бусад байгууллага, дэлхийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хамтын нийгэмлэгийн зүгээс дэмжлэг хүсэн, түүний эрх, эрх чөлөөг хангахын тулд тууштай тэмцэнэ гэдгээ “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага илэрхийлж байна. 

            Сүүлийн үед сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлан хорих, өмгөөлөгчгүйгээр байцаах, хэрэг тулгах зэрэг үйлдэл нэлээд идэвхжиж байгааг мэргэжил, үзэг, зорилго үйлс нэгт бүх хэвлэл мэдээллийн сурвалжлагч, ажилтнуудын анхааралд хүргэж та бүхнийг бидэнтэй хамтран дуу хоолойгоо нэгтгэн, үнэний төлөө тэмцэхийг уриалж байна. 

 “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага

Утас: 324627, 324764 Факс: 315326                                     И-мэйл: globenews@globeinter.org.mn     


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189335 
 Энэ сард:13277 
 Өнөөдөр:28 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.