Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Сургалт
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.11

Hilversum дахь 2012 оны нээлттэй курсэд суралцаарай

RNTC (Radio Netherland Training Center) – Нидерландын радио сургалтын төвийн 2012 оны Өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүй ба Сургагч багш нарын сургалтад хамрагдахыг хүсвэл 2011 оны 8-р сарын 1-нээс өмнө өргөдлөө явуулаарай. 


             Broadcast Journalism - Өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүй
                     Хугацаа: 12 долоо хоног,  2012 оны 1-р сарын 30-наас  4-р сарын 20-нд
                     Хэвлэл мэдээлэл: Радио/Интернэт ба Телевиз/ Интернэт 
                     RNTC –д өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 8-р сарын 1

             Training the Trainers - Сургагч багш нарын сургалт   
                     Хугацаа: 6 долоо хоног, 2012 оны 5-р сарын 14-нөөс 6-р сарын 22
                     Хэвлэл мэдээлэл: Радио/ Телевиз ба Интернэт
                     RNTC –д өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 8-р сарын 1

Хэн өргөдөл гаргаж болох вэ?
          Хэрэв та хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг бол, өргөдлөө өгч болно. Бүх курсуудэд дараахь шаардлага хангасан байна.
          1. хэвлэл мэдээллийн салбарт 3-аас дээш жил ажилласан байх
          2. ажил олгогч тань сургалтанд хамрагдахыг дэмжсэн байх
          3. хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх
          4. компьютер дээр ажиллах чадвартай
          5. англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх /курс англи хэл дээр явагдана/

RNTC (Radio Netherland Training Center) – Нидерландын радио сургалтын төв нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудад хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг дэмжихүйц төсөл хэрэгжүүлдэг юм.  Эдгээр нь сэтгүүлчид, хөтөлбөр зохиогчид, сургагч багш болон менежерүүд зэрэг хэвлэл мэдээлийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, тэднийг чадавхжуулах зорилготой. RNTC  олон улсад  нээлттэй курсуудэд элсэлт авдаг.

Жил бүр дэлхийн 61 улсын  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд сургалтын энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд үүнд Монгол улс багтдаг байна.

Мэргэжил дээшлүүлэх курс
Олон улсын курсд урьд нь суралцаж төгссөн хүмүүс мэргэжил дээшлүүлэх курст суралцах боломжтой.

Дэлгэрэнгүйг http://sites.rnw.nl/rntc/courses/


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:107887 
 Энэ сард:7019 
 Өнөөдөр:29 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.