Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.12

Монгол улс хэвлэлийн хагас чөлөөтэй орны тоонд багтсан хэвээр байна

“Freedom House” олон улсын байгууллага  2011 оны 5-р сарын 2-нд Дэлхийн улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний байдлын 2010 оны тайланг танилцуулжээ.

“Freedom House” 2010 онд 196 улс орны хэвлэлийн эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлын судалгаанд  үндэслэн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг  ЧӨЛӨӨТЭЙ, ХАГАС ЧӨЛӨӨТЭЙ, ЧӨЛӨӨТЭЙ БУС гэж ангилсан байна.

Үүнд  68 орон буюу 35%  нь чөлөөтэй, 65 буюу 33% нь хагас чөлөөтэй, 63 буюу 32% нь  чөлөөтэй бус  ангилалд оржээ. 
    

 

 

 

 

Хэвлэлийн эрх чөлөөний  2011  оны газрын зураг /том/     

Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний түвшингээрээ 196 орноос 82-рт бичигдэж хагас эрх чөлөөтэй орнуудын эгнээнд  багтжээ.

Улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний 2011 оны түвшинг харуулсан хүснэгт

      Хэвлэлийн эрх чөлөөний түвшинг үнэлэхдээ мэдээллийн урсгалд тавьж буй дарамт шахалт, хэвлэл, телевиз ба интернетэд суурилсан мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа чөлөөтэй айдас дарамтгүйгээр явуулж буй эсэх зэрэг янз бүрийн арганд үнэлэх систем нь тулгуурладаг байна.  Түүнчлэн, улс орон бүрийн олон нийтэд хүргэх дотоодын болон олон улсын эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг сарниулах, саад болох түвшнийг энэхүү судалгаа үнэлж дүгнэжээ.

       Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулж буй хууль эрх зүйн орчин; мэдээ болон мэдээллийн хэрэгсэлд тавьж буй улс төрийн хяналтын зэрэг түвшин;  агуулгад тавьж буй эдийн засгийн дарамт, төр болон төрийн бус этгээдийн зүгээс сэтгүүлчдийн амь насанд халдахаас эхлээд бусад хуулиас давсан түрэмгийлэл, дарамт доромжлол гэх мэт хэвлэлийн эрх чөлөөний эсрэг зөрчлүүд зэрэг шалгууруудаар хэвлэлийн эрх чөлөөний түвшинг үнэлсэн байна.      

        Freedom House нь жил бүр дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний байдлыг хянаж тайлан гаргадаг АНУ-ын  Вашингтон хотноо төвтэй  бие даасан, чөлөөт,  засгийн газрын бус байгууллага юм.

Дэлгэрэнгүйг http://freedomhouse.org/template.cfm?page=668

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.