Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.27

Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2010 оны тайлан хэвлэгдлээ.

2010 онд Монголын хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрх зүйн салбарт бодлого, зохицуулалтын олон баримт бичиг, дүрэм журам батлагдаж, хуулийн төсөл боловсруулснаараа онцлог боллоо. Орчин үеийн мэдээллийн шинэ технологийн хөгжил, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахимжилт, шинэ хэвлэл мэдээллийн хурдацтай дэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, ялангуяа өргөн нэвтрүүлгийн хэрэгслийн тоо нэмэгдэж буй зэрэг нь ийм хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байна.

Монгол улсын Засгийн газраас 2011 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. УИХ-ын чуулганы 2011 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар гишүүдийн 86.6 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Энэ хаврын чуулганаар тус хууль батлагдана гэдэгт Монголын олон нийт, сэтгүүлчдийн хамтын нийгэмлэг итгэж байна.

Төрийн зургаан байгууллагад хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрх зүйн чиглэлээр хуулийн 10 төсөл боловсруулж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”, “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” баталж, 2011 оны гуравдугаар сарын нэгнээс мөрдөж эхэллээ.

Хэвлэл мэдээллийн эрх зүйн зүйн хүрээнд өөрчлөлт гарах алхам хийгдэж байгаа ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг зөрчлүүд буурахгүй харин ч нэмэгдэх хандлагатай байна.

 “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний салбарт дараахь зүйлийг онцолж байна. Үүнд:
           - “Нийгмийн толь” өдөр тутмын сонины толгой компьютерийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд хураан авсан 
           - Шүүх, цагдаа, зохицуулах байгууллагуудын дарамт ихсэх хандлагатай байна
           - Редакцийн цензур гүнзгийрч, шинж чанар нь ноцтой болж байна
           - Сэтгүүлчдийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг нэмэгдэх төлөвтэй байна
           - Нэхэмжлэлийн мөнгөн шаардлага гурван тэрбум, шүүхээс оногдуулсан торгуулийн хэмжээ 2009 онд 2 сая 200 мянгад хүрч, эдийн засгийн цензур болох хандлагатай байна.
            - Шүүх, цагдаа, төрийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг эх сурвалжаа илчлэхийг шаардах нь буурахгүй байна

“ГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТББ 1999-2009 онд нэр төр, гүтгэлэг доромжлолтой холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний болон эрүүгийн 664 хэргийн 37,7 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг хэрэг байна. 2009 онд иргэний 17 хэрэгт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн хариуцагчаар татагдсан.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний хэргийн мөнгөн шаардлага ба шүүхээс оногдуулсан торгуулийн хэмжээ жилээс жилд улам нэмэгдэж байна. 2009 онд торгуулийн хэмжээ 2 сая 200 мянгад, нэхэмжлэлийн мөнгөн шаардлага 2010 онд гурван тэрбумд хүрчээ.
2010 оны сүүлийн хагас жилээс 2011 оны тавдугаар сарын нэгэн хүртэл “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагад 18 сэтгүүлчийн мэргэжлийн эрхийн 30 зөрчил бүртгэгджээ. Сэтгүүлчийн нэг эрхийг зөрчихөд өөр нэг эрхэд нь халддаг юм. Нийт зөрчлийн 50-иас дээш хувь нь сүрдүүлэг, дарамт байсан бөгөөд зөрчигчдийн 75% нь эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байв.

Тайлан үндсэн хоёр бүлэгтэй.
Эхний бүлэгт 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний байдал болон сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлүүдийн жишээ баримтаас тусгав.
Тайлангийн хоёр дахь бүлэгт хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны тухай мэдээлэл багтаав.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж уншина уу.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189057 
 Энэ сард:12999 
 Өнөөдөр:36 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.