Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.05.16

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Г.Баясгаланд албан бичиг хүргүүллээ

“ГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТББ

Улаанбаатар хот  Чингэлтэй дүүрэг VI хороо, Эрх чөлөөний талбай, Дипломат 95 цогцолбор, 70  тоот.
Утас: 324627, 324764 Факс: 315326
   E-mail: hnaran@globeinter.org.mn, globe@globeinter.org.mn, www.globeinter.org.mn 

2011 оны  05-р сарын 16 -ны өдөр                                         № 19                                                                        Улаанбаатар  хот

Хууль зүй, дотоод хэргийн яамны
Төрийн нарийн бичгийн дарга ноён Г.Баясгалан Танаа

                                      Санал хүргүүлэх тухай

          Эрүүгийн хуулийн 110-р зүйлийн доромжлох, 111-р зүйлийн гүтгэх зүйл заалт нь үзэл бодлоо илэрхийлэх, мөн хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарласан, шүүмжлэлийг боогдуулах, няцаах, сэтгүүлчдэд айдас хүйтэс төрүүлэх зэргээр хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг цензур болон ашиглагдаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг  хязгаарлаж буй тухай бид олон жил ярьж байгаа билээ. 
  
           Олон улс оронд хувь хүний нэр төрийг хамгаалах нь хувь хүнд чиглэгдсэн байдаг. Олон улсын хэм хэмжээ, эрх  зүйгээр “Гүтгэлгийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх нь хүний нэр төрийг хамгаалахад онцын шаардлагагүй байдаг бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үздэг. Олон улс оронд эрүүгийн хуулийн ийм заалтыг эрх мэдэлтэй албан тушаалтнууд хүмүүсийн шүүмжлэлийг хорьж хязгаарлах, маргааныг таслан зогсоохын тулд буруугаар ашигладаг. Үүнийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр олон улсын шүүхүүд Засгийн газруудад хүний эрхийг хязгаарлахдаа эрүүгийн шийтгэл хүлээлгэхээс түдгэлзэхийг зөвлөсөн.

             2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас тунхаг гаргаж, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгал, санаа бодлын асуудал дэлхийн олон оронд хямралт байдалд байна. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний явцад нь сэтгүүлч, бусад хүмүүс рүү дайрч давшлах (цензурдэх), гүтгэлэг, доромжлолын хатуу хуулиар хохироох гэсэн хоёр хэлбэрээр илэрч байна” гэсэн бөгөөд  “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа эргэн нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан байдаг.

          Иймд Танаар уламжлан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хандан үзэл бодлоо илэрхийлсэний төлөө Эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулдаг одоогийн практикийг халж, хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байна.

Жич: Манай байгууллагаас эрхлэн гаргасан “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” гарын авлагыг хүргүүлэв.


Тэргүүн   Х. Наранжаргал 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195813 
 Энэ сард:16970 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.