Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Мэдээ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2011.06.03
Олон улсын сэтгүүлчдийн байгууллагууд “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байна
“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Долгорын Чулуунбаатарыг 2011 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс сэжигтнээр, 2011 оны 04-р сарын 07-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьж байна.
Энэ хугацаанд Д.Чулуунбаатарын өмгөөлөгчид түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг УМБГ, НПГ, шүүхэд хандан 9 удаа тавьсан боловч өнөө хэр шийдвэрлэгдээгүй байсаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Сүхбаатарын 5-р сарын 24-ний өдрийн захирамжаар цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.
“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Долгорын Чулуунбаатарыг цагдан хорьж байгаатай холбогдуулан Олон улсын сэтгүүлчдийн холбоо, Азийн сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэл ирүүллээ.
Дэлхийн 131 орны 600 000 гаруй сэтгүүлчдийг төлөөлөн Олон улсын сэтгүүлчдийн холбоо /IFJ/-ны Ази, Номхон Далайн бүсийн захирал Жаклин Паркийн ирүүлсэн мэдэгдэлд “Д.Чулуунбаатарыг батлан даалтанд гаргахаас татгалзаж буйд, мөн түүний эрүүл мэндийн байдал муу байгаад түгшиж байна” гээд “яаралтай суллах, түүний эсрэг үүсгэсэн хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Азийн сэтгүүлчдийн холбоо /AJA/-ноос ирүүлсэн мэдэгдэлд АСХ, Д.Чулуунбаатарын биеийн байдал муудан, амь насанд нь аюул учирч болзошгүй байгаад түгшин, Д.Чулуунбаатарыг үргэлжлүүлэн хорьж байгаа эрх баригчдын учир битүүлэг оролдлогыг буруушааж, АСХ-ныхоо дэд ерөнхийлөгчдөө сэтгэл санааны болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж, шударга ёсны төлөө тэмцэхээ мэдэгдлээ.
Азийн сэтгүүлчдийн холбоо, БНСУ дахь Монголын Элчин сайдын яамаар дамжуулан 2011 оны 6-р сарын 2-ны Пүрэв гарагийн 11.00 цагт Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж нарт болон холбогдох бусад хүмүүст хандан Долгорын Чулуунбаатарыг хууль бус цагдан хорьсныг эсэргүүцсэн захидал хүргэхээ мөн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Д.Чулуунбаатарыг цагдан хорьж буйг Чөлөөт илэрхийллийн олон улсын сүлжээ /IFEX/, “Хил хязгааргүй сурвалжлагчид” /RSF/ зэрэг сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг дэмждэг олон улсын байгууллагууд эсэргүүцэж байна.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 оны 6-р сарын 2-ны өдөр
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204470 | Энэ сард: | 18533 | Өнөөдөр: | 38 |
|
|