Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.12.01

Хvчгvй засаглал ба сул дорой ардчилал: Эрх чєлєє, алан хядлага

Хэвлэлийн эрх чєлєєний тєлєє тэмцэл
Айден Вайт, Олон Улсын сэтгvvлчдийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга
Засаглалыг бэхжvvлэхийн тулд эхлээд засаглалыг доройтуулж, ардчилалыг сулруулж байгаа хvчин зvйлийн талаар ярих хэрэгтэй гэж би бодож байна. Хvчтэй засаглалыг ардчилалын vр дvнгээр хэмждэг єнєє цагт ардчилсан улс орнуудад ч засаглалын доройтол санаа зовох хэмжээнд байсаар байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чєлєєний єдєр тохиож буйн ялдамд хэвлэл мэдээллийн байгууллагын ємнє тулгараад байгаа асуудлууд, ардчилалын vндсэн зарчим болсон ил тод нээлттэй байдал, vг хэлэх эрх чєлєєнд эрх баригчдын анхаарлыг хандуулахыг зорьсон юм.
Бултах аргагvй vнэн гэдгийг бид хvлээн зєвшєєрєх аваас нэгдvгээрт, бид ээдрээтэй аюултай цаг vед амьдарч байгаа, хоёрдугаарт, єнгєрсєн 60 гаруй жилийн ємнєєс vvсэн бvрэлдсэн засаглал, иргэний эрх чєлєє, хvний эрхийн талаархи ерєнхий ойлголтыг єєрчилж болзошгvй vе тулгараад байна.
Засаглал гэхээр эрх, хууль тогтоомж, тvvнийг хэрэгжvvлэх арга барилын тухай яригддаг. Yндсэн хууль болон хууль эрх зvйн хамгаалалтыг бvрдvvлэх нь хангалттай бус. Эдгээр хууль эрх зvйн зарчмыг хvндэтгэдэг эрх баригчид болон засаг захиргааны ажилтнууд бидний єдєр тутмын амьдралд хууль ёсыг хэрэгжvvлж ажиллах шаардлагатай байна.
Сэтгvvлчид мэдээллээ чєлєєтэй олж авдаг, сурвалжлагчид эх сурвалжийг ашиглаж болдог тийм нєхцлийг бvрдvvлэх улмаар аюулгvй, чєлєєтэй орчинд ажиллах шаардлага тулгараад байна.
Сэтгvvлчид дарамт шахалтанд єртєж байгаа vед сайн засаглалын тухай ярихад хvндрэлтэй юм. Хууль дvрэм, ёс зvйн хэм хэмжээг vл тоомсорлодог хэсэг бvлэг хvмvvстэй энэ талаар яриад нэмэргvй нь ойлгомжтой. Харин Ардчилалын нэрийн ємнєєс ярьж vйл ажиллагаа явуулж буй улс орны эрх баригчдаас бид ихийг хvлээдэг ч ихэнхдээ сэтгэл дундуур vлддэг.
Энэ сарын эхээр Олон Улсын Сэтгvvлчдийн холбоо Иракт ажиллаж буй сэтгvvлчид болон бусад олон орны сэтгvvлчдийн дэмжлэгтэйгээр АНУ-ын засаг захиргаанд хандаж сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эсрэг vйл ажиллагаа явуулах, сэтгvvлчдийн амийг хороож байгаа явдлыг зогсоохыг уриалсан билээ. Иракийн нутаг дэвсгэр дээр хэвлэл мэдээллийн байгууллагын 14 ажилтан Америк цэргvvдийн гарт амь насаа алдаад байгаа юм.
Жил бvр ажил vvргээ гvйцэтгэж яваад гэм зэмгvй олон сэтгvvлчид амь насаа алдаж байгааг мэднэ. Эдгээр тохиолдлоос цєєхєн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж шvvхээс ял зэм оноодог. Ардчилсан улс орнууд хууль дvрмийг хэрэгжvvлэх ялангуяа эрх чєлєє олгохын тєлєє дайн дэгдээж буй бол бусдад vлгэр жишээ болохуйц байх ёстой.
Ийм ч учраас АНУ, Иракийн дайнд энгийн номхон ард иргэд, гэм зэмгvй сэтгvvлчид, хэвлэл мэдээлийн ажилтнууд амь vрэгдэж байгаагийн тєлєє хариуцлага хvлээх ёстой юм. Гэм зэмгvй хvмvvс єдvvлсэн дайных нь хvчирхийллийн золиос болж байгаа Засгийн газар ардчилалын нэрийн ємнєєс хууль ёсыг сахиулах ёстой гэж бусдыг шvvмжлэх эрхгvй болж байгаа юм.
9-р сарын 11-ний гэмт халдлагаас хойш аюулгvй байдлыг хангах нэрийн дор хууль дvрэм сахиулах, бодлого боловсруулах тvвшинд, vндэсний болон олон улсын хэмжээнд дэлхийн 2-р дайнаас хойш хэвшиж тогтсон иргэний эрх чєлєє, хvний эрхийн талаархи нэгдмэл ойлголтыг эвдэх гэсэн хандлага гарах болов.
5-р сарын 3-ны єдєр ОУСХ болон Statewatch иргэний эрх чєлєєний тєлєє тэмцэгч байгууллага хамтран алан хядлагын эсрэг дайн иргэний эрх чєлєє, сэтгvvлчдийн эрх ашигт хэрхэн нєлєєлж байгаа талаар нарийвчилсан илтгэл гаргахаар зэхэж байгаа юм.
Алан хядлагын эсрэг дайны уршгаар хууль хvчний байгууллагуудын эрх мэдэл єсєж тэд жирийн иргэдийн талаар системтэй мэдээлэл цуглуулах болж, хянаж цагдах боллоо. Зєвхєн аюулгvй хvчнийхэн vзэх боломжтой мэдээллийн хvчирхэг систем vндэсний болон олон улсын тvвшинд ажиллаж бидний хоорондоо харьцаж байгаа цахим шууданг шалгаж, Интернет ашиглаж байгааг хянаж, хvн бvрийн талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах болжээ.
Хамгийн ноцтой нь эдгээр бvх vйлдэл олон тvмний хараа хяналтаас далдуур, хариуцлага хvлээлгэх аргагvй нууцлаг байдалд хийгдэж байна.
Алан хядлагын эсрэг дайн зарласан нэрээр хийгдэж буй засаглалын энэхvv шинэ хэлбэр 1948 онд НYБ-аас баталсан Хvний эрхийн Тvгээмэл Тунхаглалын наад захын стандартыг зєрчиж байгаа юм.
Алан хядлагын эсрэг дайны хор уршгийн хамгийн хvнд нь сэтгvvлчдийн нуруун дээр бууж байгаа юм.
Алан хядлагаас болгоомжилж баталсан ихэнх шинэ хууль, боловсруулсан бодлого нь нууц далд хийгдэж байгаагаас тєр засгийн шvvмжлэлтэй алхмыг эрэн сурвалжилж, иргэдэд vнэн бодитой мэдээлэл єгєхєєр чармайдаг сэтгvvлчид мэргэжлийн vvргээ биелvvлэхэд хvндрэл учруулж байгаа юм.
Сэтгvvлчдийн эрх алхам тутамд зєрчигдєх болж, эрх баригчид “vндэсний эрх ашиг” нэрээр халхавчлан сэтгvvлчдийг мэдээлийн эх сурвалжаа илчлэхийг тулган шахах болж хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгvvлчид засгийн газрын бодлогыг шvvмжлэх аргагvй дарамтанд орох боллоо.





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189335 
 Энэ сард:13277 
 Өнөөдөр:28 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.